өмд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биеийн доод хэсгийг бүсэлхий хүртэл бүрхэх салтаатай хувцас
Англи утга
- нэр үгbreeches, pantaloon, pants, slacks, trousers
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өмд |
|---|---|
| Харьяалахын тийн | өмдний |
| Заахын тийн | өмдийг |
| Өгөх орших тийн | өмдөнд |
| Гарахын тийн | өмднөөс |
| Үйлдэхийн тийн | өмдөөр |
| Хамтрахын тийн | өмдтэй |
| Чиглэхийн тийн | өмд рүү |
| Олон тоо | өмднүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дотуур өмд — нүцгэн биендээ өмсдөг нимгэн өмд
гадуур өмд — дотуур өмдний дээр давхарлан өмсөх өмд
богино өмд — богино гуявчтай өмд
даавуун өмд — даавуугаар хийсэн өмд
ноосон өмд — ноосон эдлэлээр хийсэн өмд
өмдний тэлээ — өмдний захыг даран бүслэдэг бүс
өмдний зах — өмдний хамгийн дээд буюу бүсэлхийгээр ороогдох хэсэг
өмдний гуя — хүний гуяны хэсгээр таарах өмдний хэсэг
өмдний шуумаг/өмдний шурхнаг — өмдний гуяны доод хэсэг
өмд хийж өгөх хүнгүй боловч өмчийг нь идэх төрөлтэй — хуучир. - элбэрэлгүй атлаа өв хөрөнгийг нь эзэмших дуртай садан төрөл олонтой
Хэлц үг
өмд баатар яриа — том өмд өмссөн хүн
өмд баатар — (шог) өмд нь томдсон хүн
Өмд баатар чиний амь надад хэрэггүй гэж заналтайяа хэлээд тэрэг бүрийн дэргэд очиж нохойн уяаг морины дээрээс тас огтлон хаяж... (Л.Түдэв, Бүгд найрамдах улсын он).
өмдгүй хаан байх/болох — муруй гажуугаар мугуйлан, бусдыг айлган чойжин бууж зоргоороо савах болох
Өвгөндөө өмдгүй хаан байгаа бэрх хөгшин чинь ингэж агсарч аашлаад хүүгийнхээ хойноос сэмхэн дагаж явлаа (Баяндалай, Гологдсон бэр).
↑ модон өмд өмсчихсөн юм шиг
↑ нэг өмд өмсөх
Өглөө идвэл оройгүй
Өмд хийвэл хантаазгүй
Өмд хийвэл цамцгүй
Өмд хийж өгөх хүнгүй байтлаа
Өмчийг нь идэх төрөл олон
Үлгэрээ хийгээд
Өмд эсгэх
Эрт идвэл оройгүй
Зүйр цэцэн үг
Өмдгүй байж
Өвдөг цоорхойг шоолох
Хоршоо үг
өмд гутал — бүсэлхийнээс доош өмсдөг хувцас болон хөлд угладаг хэрэглэл
өмд цамц — биеийн өмсгөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.