өмнөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урд зүгийн, өмнө байгаа
- 2.Цаг хугацааны хувьд өнгөрөн одсон нь
- 3.Түрүүн, эхэнд байгаа нь
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрprevious, preceding, prior, foregone, former, heretofore, before, past, pre-
- нэр үгprecedent; antecedent
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өмнөх |
|---|---|
| Харьяалахын тийн | өмнөхийн |
| Заахын тийн | өмнөхийг |
| Өгөх орших тийн | өмнөхөд |
| Гарахын тийн | өмнөхөөс |
| Үйлдэхийн тийн | өмнөхөөр |
| Хамтрахын тийн | өмнөхтэй |
| Чиглэхийн тийн | өмнөх рүү |
| Олон тоо | өмнөхүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өмнөх орон — өмнө зүгийн орон
өмнөх орны ургамал — өмнө зүгийн оронд ургадаг ургамал
өмнөх орны хүн — урд зүгийн оронд амьдардаг хүн
ордны өмнөх талбай — ордны өвөр талд байх талбай
өмнөх байдал — урьдын байдал
өмнөх явдал — болоод өнгөрсөн үйл явдал
өмнөх өгүүлэл — эхэнд байх өгүүлэл
өмнөх үг — бичиг зохиолын эхэнд байх үг, оршил
Хэлц үг
Өвгөрөх цагт
Өмнөх хойдох хоёр санагддаг
Өмнөх нь ойртож
Ардах нь холдох
Өмнөх тэрэгний мөрнөөс
Хойнох тэрэг ухаа орно
Товчилсон үг
СӨБ — Сургуулийн Өмнөх Боловсрол
СӨББ — Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллага
СӨН — Сургуулийн Өмнөх Нас
СӨНХ — Сургуулийн Өмнөх Насны Хүүхэд
СӨНХХ — Сургуулийн Өмнөх Насны Хүүхдийн Хүмүүжил
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.