өнгөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэлний дээр болон ходоодны дотор хананд наалдаж тогтсон зүйл; наалдаа
- 2.Айраг, сүү, тараг зэрэг цагаан идээ хадгалах саванд тогтсон зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өнгөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өнгөрийн |
| Заахын тийн | өнгөрийг |
| Өгөх орших тийн | өнгөрт |
| Гарахын тийн | өнгөрөөс |
| Үйлдэхийн тийн | өнгөрөөр |
| Хамтрахын тийн | өнгөртэй |
| Чиглэхийн тийн | өнгөр лүү |
| Олон тоо | өнгөрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэлний өнгөр — хэл дээр тогтсон нялцгай цагаан зүйл
хөхүүрийн өнгөр — айрагны савыг удаан цэвэрлээгүйгээс болж хананд нь наалдсан наалдаа
өнгөр тогтох/өнгөр суух — а.хүний гэдэс, ходоод болон саалийн савны хананд наалдаа бий болох; б.шилж. идээнд өег, амархан цаддаг болох; в.шилж. Хөрөнгө зоортой болох
Хэлц үг
өлсөхөд өнгөр хусам амттай — өлссөн үед идсэн хоол бүхэн амттай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.