Үндсэн хэсэг рүү шилжих

өр

нэр үг/ˈɵr̥/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠥᠷᠢ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Бусдад өгөх ёстой зүйл, өгцөө
IIнэр үг
  1. 1.
    Хүн, амьтны аюулхайн орчим газар, өрц
  2. 2.
    шилжсэн утгаӨрөвч нинжин сэтгэл бүхий
IIIнэр үг
  1. 1.
    Гэрийн шалны голд тулга, ширээ зэргийг тавьдаг дөрвөлжин хүрээ
  2. 2.
    Юмны төв, гол хэсэг
IVнэр үг
  1. 1.
    Гал ноцоохоор манасан цог

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгdebt

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөр
Харьяалахын тийнөрийн
Заахын тийнөрийг
Өгөх орших тийнөрд
Гарахын тийнөрөөс
Үйлдэхийн тийнөрөөр
Хамтрахын тийнөртэй
Чиглэхийн тийнөр лүү
Олон тооөрүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • өр нэхэх — бусдад зээлүүлсэн зүйлээ буцааж авахаар хөөцөлдөх

  • өр бөглөх/өр таглах/өр дарах — а.хэн нэгнээс зээлсэн зүйлийнхээ оронд өөр юм өгч төлөх; б.бусдад өгөх ёстой зүйлээ өгч дуусгах

  • өр алдах — бусдад өгсөн хөрөнгө мөнгөө авч чадахгүй байх

  • өрөнд орох — бусдад өгцөөтэй болох

  • өр төлөх — бусдад өгөх ёстой зүйлээ өгч гүйцээх өгцөөгүй болох

  • өр хийх — дараа төлөхөөр болзолтойгоор ямар нэгэн зүйлийг бусдаас зээлж авах

  • өр тавих — бусдад өгцөөтөй болох

  • өр гөрлөх — өрөө төлөөгүй атлаа төлсөн хэмээн зүтгэх

  • өрд орох — өртэй болох

  • өрийн боол — хуучир. - бусдад төлөх ёстой зүйлийнхээ оронд өөрийгөө болон бусдыг боол болгон өгөх

  • өр зурах — а.төхөөрөх малын өрц орчмын арьсыг хурц хутгаар зурж зүсэх; б.ходоодны хүчил ихдэж дотор өвдөх

  • өр зөөлөн — өрөвч, зөөлөн сэтгэлтэй

  • өр нимгэн — зөөлөн сэтгэлтэй

  • өр өвдөх — өрөвдөх, сэтгэл ихэд эмзэглэн зовох

  • тулганы өр — шалны голд тулга зуух тавих дөрвөлжин хүрээ

  • шалны өр — шалны голын дөрвөлжин хүрээ

  • галын өр — а.зуух тавих хүрээ; б.шилж. ширээ

  • өр дунд — ямар нэгэн зүйлийн гол, төв хэсэг

  • өр чулуу — тулгын чулуу

  • өрийг нь олох — голыг нь олох

Хэлц үг

  • өр ширэндээ баригдах — их хэмжээний өртэй болох, өрөнд орох

  • дотор газраас өр нэхэх — өлсөх

  • өр алдсан хятад шиг — сэтгэлээр унаж, бодлогошрон гиюүрэх

  • өр хадрах — бусдын амь насыг егүүтгэх

  • өр урагдах — бусдыг ихэд өрөвдөх

  • өр өшиглөх — даврах

    Хүн тэжээвэл толгой цустана гэдэг шүү юм болж, нөгөө муу хамжлага чинь өр өшиглөөд байх боллоо.

  • өрөнд баригдах — их хэмжээний өр төлбөртэй болох

    Тариаланчид гэж ёстой өрөнд баригдсан хүмүүс л байна даа.

  • ↑ дотор газраас өр нэхэх

  • Алба татварт алагдах цаг ирлээ

  • Өр төлбөрт үхэх цаг ирлээ

  • Бөөс арвидвал хазахыг мэдэхгүй

  • Өр арвидвал өгөхийг мэдэхгүй

  • Өвгөдийн үгийг авахгүй бол

  • Өр өвчтэй болж шанална

  • Өнгө мөнгөний сайнаас

  • Өр зүрхний сайн нь дээр

  • Өр арвидвал өгөхөд бэрх

  • Өвчин арвидвал засахад бэрх

  • Өр арвидвал үгүйрэхийн тэмдэг

  • Өвчин хүндэрвэл үхэхийн тэмдэг

  • Өр арвин бол өгөхийг мэдэхгүй

  • Бөөс арвин бол хазахыг мэдэхгүй

  • Өр бүү хий

  • Өглөг бүү тасал

  • Өс бүү тавь

  • Өр зүрх өвдөж

  • Үе мөч салганах

  • Өр ихт айхгүй

  • Бөөс ихт загатнахгүй

  • Өр ихэдвэл өгөхөө мэдэхгүй болох

  • Өс ихэдвэл үхэхээ мэдэхгүй болох

  • Өр ихэдвэл өгөхөө мэдэхгүй

  • Өвчин ихэдвэл өвдөхөө мэдэхгүй

  • Өр мянган лан хүрэхэд тайжийн санаа амардаг

  • Өр өвдсөн хүний

  • Өрц өөд нь өшиглөнө

  • Эрүү өөд өшиглөнө

  • Өр төлбөрөөрөө цагаан

  • Өөх зузаанаараа цагаан

  • Өр хадгалсан хүн үгүйрдэг

  • … болон өөр 13

Зүйр цэцэн үг

  • Өнгөнд бүү хуурт

  • Өрд бүү баригд

  • Өнгө мний сайнаас өр зүрхний сайн нь дээр

  • өр урагдах (бусдыг ихэд өрөвдөх); өр тавимхайн өр хатуу

Хоршоо үг

  • өр төлбөр — өгвөл зохих мөнгө

  • өр төлөөс — өр төлбөр

  • өр зээл — өртгийг дараа төлөхөөр авсан зүйл

  • өр авлага — өгцөө авцаа

  • өр шир — бусдад өгөх ёстой зүйл

  • өр зүрх — а.хүн, амьтны гол эрхтэн; б.шилж. хамгийн хайртай, дотны зүйл; в.шилж. сэтгэл зүрх

Товчилсон үг

  • БӨБА — Банкны Өр Барагдуулах Алба

  • ЗӨБА — Зээлийн Өр Барагдуулах Алба

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.