өрвөлзөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өрвөгөр юмны өрвөс өрвөс хийх
- 2.шилжсэн утгаХүн, амьтны цочисхийн сэртэлзэх, ийш тийш сэрвэлзэн харах
- 3.шилжсэн утгауурлан дургүйцэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өрвөлзөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өрвөлзөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өрвөлзлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өрвөлзөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өрвөлзжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өрвөлзсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өрвөлздөг |
| Холбох нөхцөл (-ж) | өрвөлзөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өрвөлзөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өрвөлзвөл |
| Хүсэх (-маар) | өрвөлзмөөр |
| Захирах (-аарай) | өрвөлзөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өрвөлзөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өрвөлзсөн гал — бадран асаж буй их гал
өрвөс хийх — а.гэнэт цочиж айснаас үс босох шиг болох; б.өвс зэрэг юмны салхинд хөдлөх
шүүмжлэлд өрвөлзөх — шүүмжлэлд дургүйцэн уурлах
Хэлц үг
Өндрөөс буусан ус хэцүү
Өрвөлзөх галын дөл хэцүү
Хоршоо үг
өрвөлзөх сөрвөлзөх — а.ийш тийш сэрвэлзэн харах; б.уурлан хэдэрлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.