өө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны гадаргуу дахь овгор товгор, хөвөө ирмэг дагуух илүү дутуу зүйл
- 2.Бартаа, замын саад
- 3.шилжсэн утгаЯлимгүй алдаа дутагдал, гэм
- 4.шилжсэн утгаХонзон
- 1.Үл тоомсорлох, гоморхон голж буйг илэрхийлсэн аялга.
- 1.Хүнийг дуудахад өчих аялга
- 2.Үеийн хүмүүс дуудахад хариу хэлэх аялга;
- 3.Сэтгэл зовнин зөвших аялга
Англи утга
- нэр үгnick, unevenness, roughness, defect, fault
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өө |
|---|---|
| Харьяалахын тийн | өөний |
| Заахын тийн | өөг |
| Өгөх орших тийн | өөд |
| Гарахын тийн | өөнөөс |
| Үйлдэхийн тийн | өөгөөр |
| Хамтрахын тийн | өөтэй |
| Чиглэхийн тийн | өө рүү |
| Олон тоо | өөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өө дарах — илүү дутуу, овгор товгор гарсан зүйлийг нь янзлаж дарах
өө гаргах — а.тухайн зүйлийн гадаргуу дахь овгор товгорыг тэгшилж янзлах; б.ямар нэгэн сэвтэй болгох
өөг нь хайчлах — бөс даавуу зэргээр хийсэн эдлэлд гарсан илүү хэрэгцээгүй хэсгийг хайчилж засах
өөг нь харуулдаж гаргах — тухайн зүйлийн гадаргуу дахь овгор товгорыг харуулаар засах
өө сүлдэс — а.бөс бараа, утасны учиг зэргээс үлдсэн зүйл; б.шилж. бага зэргийн алдаа эндэл, гэм согог
өө сэв эрэлхийлэх — алдаа дутагдал байгаа эсэхийг нягтлан үзэх, хянах
газрын өө — уул хад, гуу жалга ихтэй явахад хэцүү бартаатай газар
замын өө — замын бартаа
үгний өө — ялимгүй буруу хэлсэн нь
үгний өө андахгүй — бусдын хэлж ярьсан буруу зүйлийг ихэд анзаарах байдал
өө харах — а.ямар нэгэн осол эндэл байгаа эсэхийг нь ажиглан харах; б.шилж. хүний сул талыг ашиглахаар тандах
өө эрэх — алдаа дутагдал, гэм согог бий эсэхийг нь ажиглах
өөг нь тааруулах — ялимгүй боломж тохиолыг нь ашиглан сиймхийг тааруулах
Хэлц үг
Өө эрэн байлдаж өлмий доороо гишгэх
Сэв эрэн дайлж сэлэм доороо хядах
Зүйр цэцэн үг
Аа ихтийн өө их
Хоршоо үг
өө сэв — а.загвар хийцийн болхи байдал; б.эвдэрч гэмтсэн ором; в.шилж. Үйл явдлын алдаа дутагдал
өө гай — золгүй хэрэг явдал, учрал
өө өш — бие биедээ хар санах явдал
өө өшөө — өш хонзон
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠥ (ö) өө (öö)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.