өөдлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээш авирах, өгсөх
- 2.Урсгал сөрөх
- 3.шилжсэн утгаСайжрах, хөгжин дэгжих
- 4.шилжсэн утгахүндэт
- 5.шилжсэн утгаНас нөгчих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өөдлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өөдлөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өөдлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өөдлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | өөдлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өөдлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өөдлөн давхих — урсгал сөрөн давхих
ургаж өөдлөх — дэгжин дээшлэх
өөдлөх болоогүй байх — босох болоогүй байх
өөдлөх нөгчих — нас барах
Хэлц үг
Өндөрт дурлаад байвал
Өөдлөх зам нь ахицгүй
Өөдлөх айлыг
Өлөгчин хазална
Өөдлөх айлын ор дээр өргөс сундуй
Уруудах айлын ор дээр унгас ноос
Өөдлөх айлын
Өрх нь гэдэргэн
Өөдлөх айлын саравчинд шувуу өндөглөнө
Уруудах айлын саравчинд шувуу баана
Өөдлөх айлын үг нь нэг
Өсөх малын зүс нь нэг
Өөдлөх айлын ус түлээ хоёр
Уруудах айлын хог тоос хоёр
Өөдлөх гэрийн үг нь нэг
Өсөх малын өнгө нь нэг
Өөдлөх зам уруудах замтай
Уруудсан хүн өөдлөх замтай
Өөдлөх хүн өдрөөр баяжих
Үгүйрэх хүн шөнөөр хоосрох
Өөдлөх хүн өнчин цагаан ишиг авдаг
Уруудах хүн уран дөш морь авдаг
Өөдлөх хүнд өр хэрэггүй
Заяат хүнд зарга хэрэггүй
Өөдлөх хүнд санах
сэрэх
хүрэх гурав
Уруудах хүнд унтах
идэх
мартах гурав
Өөдлөх цагийн найз үхрийн үснээс олон
Уруудах цагийн найз өдрийн одноос цөөн
Өөдлөх цагт огторгуйн шувуу эргэнэ
Уруудах цагт өөрийн хүч дутаана
Уруудах айлын шинж унтах идэх хоёр
Өөдлөх айлын шинж сэрэх хийх хоёр
Уруудах хүнд уран дөш морь
Өөдлөх хүнд өнчин цагаан ишиг
Зүйр цэцэн үг
Өөдлөх үйл. #Дээш авирах
Өгсөх: өндөрт дурлаад байвал
Өөдлөх зам нь ахишгүй
Өөдлөхөд санах сэрэх хоёр
Уруудахад унтах мартах хоёр
Өөдлөх айлын үг нэг
Өсөх малын зүс нэг
Хоршоо үг
өгсөх өөдлөх — амьдрал ахуй нь дээшлэх, сайжрах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.