ажил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн юмыг бүтээн бий болгох, бэлтгэх, боловсруулах биеийн болон оюуны үйл ажиллагаа
- 2.Ямар нэгэн байгууллага, үйлдвэрийн газар дахь алба, хөдөлмөр
- 3.Цалин хөлс авахын тулд гүйцэтгэж буй оюуны болон биеийн хүчийг үнэлсэн хөдөлмөр
- 1.физикЯмар нэгэн биетийг тодорхой замд шилжүүлэх хүчийг замын уртаар үржүүлсэн үржвэр.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгjob, work, activity, business, employment, occupation
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ажил |
|---|---|
| Харьяалахын тийн | ажлынW |
| Заахын тийн | ажлыгW |
| Өгөх орших тийн | ажилдW |
| Гарахын тийн | ажлаасW |
| Үйлдэхийн тийн | ажлаарW |
| Хамтрахын тийн | ажилтайW |
| Чиглэхийн тийн | ажил луу |
| Олон тоо | ажлуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил хийлгэх — хөдөлмөр эрхлүүлэх
ажлын хэсэг — аливаа ажлыг хийж гүйцэтгэхээр томилогдсон хэсэг хүмүүс
бичгийн ажил — а.бичиг номын ажил; б.бичгийн шалгалт
бүтээлч ажил — үр дүн сайтай ажил
гэрийн ажил — а.гэр зуур хийх ажил; б.гэрийн даалгавар
ажлын байр — ажил албаны байр
ажилд орох — албанд орох
ажлын таван өдөр — европын орнуудын жишгээр мөрдөж эхэлсэн ажил амралтын горим
биеийн хүчний ажил — биеийн хүчээр болон машин, техникээр гүйцэтгэх хөдөлмөр
Хэлц үг
ажил төрлийн дүлий — хүнд суртал, их зан
Энэ намын гишүүд чинь бүгд л их зантай ажил төрлийн дүлий гэмээр хүмүүс.
ажлын дөр мэдэх — ажлын аргыг олох, юманд эвтэйхэн хандах
Өөрөө ажилд сүрхийгээс гадна бусдыг ажил хийлгэж чаддаг, уран нарийн ажлын ухаантай, бас олз олох ажлын дөр мэднэ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
ажлын мал — зарц, боол
Хөдөлмөрлөхөөс бус тэмцэж чадахгүй үндэстэн гэдэг барлаг, энгийн номхон иргэн, ажлын мал төдийхөн гэсэн үг (Зян Рун, Чонон сүлд).
Аага ихдэж
Ажил багадах
Аадар борооны сүүлд
Агаар ариун байдаг
Ажил хөдөлмөрийн сүүлд
Амьдралд ариун байдаг
Ааш муутайдаа гологдоно
Ажил муутайдаа хожигдоно
Адуу мал хариулвал ам тосдох
Ажил хөдөлмөр хийвэл ар дулаацах
Ажил алтыг хайлуулна
Ажил болоход наашаа
Ашиг болоход цаашаа
Ажил болоход цаашаа
Ашиг болоход наашаа
Ажил гэвэл бөгсөө чирч
Ашиг гэвэл хүзүүгээ сунгах
Ажил гэвэл ёолно
Айл гэвэл тойрно
Ажил гэвэл толгой ширгээж
Ашиг гэвэл хүзүү сунгах
Ажил гэвэл хударга
Ашиг гэвэл шодрог
Ажил гэж алгын чинээ
Тайлан гэж талын чинээ
Ажил гэхэд “-Ой”
Архи гэхэд “-Аль”
Ажил жаргал хоёр
Ах дүү хоёр
Ажил нь өөдрөг бол
Ам хэл нь дорой ч яах вэ
Ажил сайтын
Амьдрал сайн
Ажил төрлийн дүлийгээс
Төрөлх дүлий дээр
Ажил үгүй бол амьдрал үгүй
Ам үгүй бол аяга үгүй
- … болон өөр 97
Зүйр цэцэн үг
Гэрийн ажил (а.гэр зуур хийх ажил; б. даалгавар); ажлаа голохоор аашаа гол
Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог
Хоршоо үг
алба/алба ажил — ажил төрөл
ажил мэргэжил — эрхэлж буй хөдөлмөр болон эзэмшсэн мэдлэг
ажил хөдөлмөр — хийж бүтээх явдал
ажил хэрэгч — цагийг үр бүтээлтэй ашигладаг, ажилсаг
Товчилсон үг
АГТ — Ажил Гүйцэтгэх Төсөл
МАОЭНХ — Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
МАХХМХ — Монголын Ажил Хэрэгч Хүмүүсийн Мэдээллийн Холбоо
МТББУАЭУК — Малын Тэжээл Бэлтгэх, Бэлчээр Усжуулах Ажил Эрхэлсэн Улсын Комисс
Үгийн гарал
Cognate with Buryat ажал (ažal), Kalmyk аҗл (ajl), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.