Үндсэн хэсэг рүү шилжих

газар

нэр үг[ɢä.t͜sɜ̆r]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠠᠵᠠᠷ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    газар зүй. Дэлхийн хуурай гадаргуугийн хөрс, шороо
  2. 2.
    Орших нутаг дэвсгэр
  3. 3.
    Тодорхой орон зайг эзэлсэн бусдаас онцлог хөрсний хэсэг
  4. 4.
    Дор, шалан дээр зассан ор дэр.
IIнэр үг
  1. 1.
    Удирдан зохион байгуулах үүрэгтэй томоохон албан байгууллага
  2. 2.
    Ажил үйлчилгээ явуулах байр
IIIнэр үг
  1. 1.
    Ямар нэгэн юмны тусгайлан заасан нэгэн хэсэг, тодорхой хэсэг
  2. 2.
    Тухайлан оноож заасан хэсэг
IVнэр үг
  1. 1.
    Уртын хэмжээ, ойролцоогоор гурван зуун жаран алд буюу таван зуун далан зургаан метр.
Vнэр үг
  1. 1.
    газар морь (хашин морь).
нэр үг
  1. 1.
    ямар нэг зүйлийг эзэгнэн орших орон зайн тодорхой хэсэг
  2. 2.
    тодорхой үйлчилгээ үзүүлдэг эсвэл тодорхой үйлдвэрлэл явуулдаг барилга эсвэл газар

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгearth, ground, land; area, locality, place, point, position, spot; department, section; estate, terrain, world, country; range, site; soil, space; station, office

Тийн ялгал

Нэрлэхийн тийнгазар
Харьяалахын тийнгазрынW
Заахын тийнгазрыгW
Өгөх орших тийнгазартW
Гарахын тийнгазраасW
Үйлдэхийн тийнгазраарW
Хамтрахын тийнгазартайW
Чиглэхийн тийнгазар луу
Олон тоогазруудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • газар ангах — хөрс шороо чийгээр дутаж хуурайших

  • газар алслал — хиймэл дагуулын тойрог замын хамгийн алсалсан цэг

  • газар гэр — газар ухаж хийсэн оромж

  • газар доорх — газрын хөрсөн дор орших

  • газар доорх баялаг — газрын хөрсөн дор орших байгалийн баялаг

  • газар дээр — газрын хөрсөн дээр

  • газар дээр нь шалгах — хэрэг явдлыг болсон орчинд нь шалгах

  • газар зүй — дэлхийн бүрхэвч, байгаль, үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн цогцолбор бүрэлдэхүүнийг судлах ухаан

  • газар зүйн атлас — газрын зургийн нэгтгэсэн цомог

  • амьтны газар зүй — дэлхий дээр байгаа амьтны оршин буй газар нутаг, амьдралын нөхцөл шалтгааныг судлах ухаан

  • ургамлын газар зүй — ургамлын төрөл зүйл, түүний тархалтын зүй тогтлыг судлах ухаан

  • эдийн засгийн газар зүй — ямар нэг орны үйлдвэрийн байрлалт, түүний хөгжлийн зүй тогтлыг газар зүйн нөхцөл байдалтай холбож судлах ухаан

  • газар зүйн солбилцол — уртраг өргөргийн огтлолцсон цэг

  • газар зүйн шинжилгээ — газар зүйн судалгаа хийх ажил

  • газар зүйч — газар зүйн мэргэжилтэн

  • газар мандал — дэлхий ертөнцийн бүтсэн бүрхэвч, агаар мандал, шим мандал, усан мандал, чулуун мандал мөн цул

  • мандал цөм орно

  • газар нэмүүрэх — хөрс зөөлрөн дэвтэх

  • газар савах — юмыг газарт цохиж гуядах

  • газар судлал — дэлхийн үүсэл, хөгжил, тогтцыг судлах ухаан

  • газар судлаач — газар судлах ажилд мэргэшсэн хүн

  • газар тариалан — тариа ногоо тарилах ажил

  • газар тариалангийн шинэтгэл — газар тариалангийн ажилд өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогыг халж шинэ бодлого хэрэгжүүлэх

  • газар услах — а.хөрсийг чийглэн норгох; б.тариалангийн талбайд суваг татаж ус оруулах

  • газар ухах — шороо малтах, нүх суваг гаргах

  • газар хагалах — үр тарихын тул хөрсийг сэндийлэн урвуулах

  • газар хагалагч — а.газар хагалахад мэргэжсэн хүн; б.газар хагалах машин техник

  • газар хагарах — газарт ан цав тогтох

  • газар хөдлөх — галт уулын ажиллагаанаас шууд шалтгаалан газрын хөрс доргин хөдлөх дэлхийн царцдасны хувирал, газар доор түлхэлт болох

  • газар эврэх — ус чийгтэй газар хатах

  • атар газар — хагалж тариа тариалаагүй онгон газар

  • атаршсан газар — тариа тариагүй удаж зэрлэгшсэн хөрс

  • тариалангийн газар — а.тариа ногоо тарихаар бэлтгэн боловсруулсан хөрс; б.тариа ногоо нэгэнт тарьсан хөрс

  • хагалсан газар — тариа ногоо тарихаар хөрсийг нь урвуулж боловсруулсан газар

  • хадлангийн газар — хадлан авах талбай

  • хар газар — цасгүй газар

  • хуурай газар — а.чийггүй газар; б.дэлхийн гадаргуугийн далай тэнгисгүй хэсэг

  • цэвдэг газар — хөлдүү газар

  • эх газар — далай тэнгисгүй хуурай газар

  • газрын алам — газарт гарсан их нүх

  • … болон өөр 55

Хэлц үг

  • газар тэнгэр дайвалзах — дотор муухай оргин толгой эргэх

  • газар тэнгэр нийлэх/тэнгэр газар нийлэх — хүчтэй цасан болон шороон шуурга шуурч орчин тойрны юм үзэгдэхгүй болох

  • газар тэнгэр хоёр шиг — огт ондоо, эрс тэс ялгаатай

  • суусан газраасаа шороо атгах — үл ялих зүйлээс ашиг хонжоо олх сүйхээтэй

  • газар доогуур ортол хараах — аль байдаг муугаар хэлэх

  • газар дэрлүүлэх — оршуулах

  • газар тамгалах малгүй — ганц ч малгүй, ядуу

  • газарт орох — а.ажлаас халагдах; б.буурин дээр нь шинэ байшин босгох болсон тул хуучныг нь буулгах

  • газартай нь тэгшлэх — үндсээр нь эвдэж нураах, үнсэн товрог болгох

  • газрын бэтэг шиг — газартай наалдсан аятай, намхан пагдгар

  • газрын гаваар орох — ор сураггүй алга болох

  • газрын гаваас гарсан — хаа нэгтээгээс гэнэт гарч ирсэн, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй

  • газрын гай — тээршээгдсэн хүн

  • газрын мухар — хүн, амьтан амьдардаггүй буйд бөглүү, зэлүүд газар

  • газрын хөрснөөс арчих — юу ч үгүй болгох

  • газрын хуян нухах — унаа морьтой удаан явах, гэлдрэх, сажлах

  • газрын цээжинд гарах — а.туулах замынхаа ихэнхийг явах; б.хүүхэд өсөөд хүний царай харахааргүй болох

  • загатнасан газар нь маажих — а.ончийг нь олох, хэрэгтэй газрыг нь олох; б.санаа сэтгэлд нь маш их нийцэх

  • газар авах — лавшрах, ахих, даамжрах

    Өвчин нь нэгэнт газар авч нөгөө утсан чинээ улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ (С.Эрдэнэ, Өвгөн шувуу).

  • газар авхуулах — даамжруулах

    Хэлсээр байтал ер хөдөлж өгөхгүй байсаар байгаад наад өвчнөө газар авхуулчихлаа даа.

  • газар алгадах — хоосон хоцрох

    Хэзээд бэрхийн уурга юм байна лээ. Битгий л газар алгадаж хоосон хоцорчих доо! гэж Дамдины араас нэг залуу хоншоор хүргэхэд бусад нь тийм гэсэн шиг хатганалдаад, мориноосоо үсрэн бууж шогийг нь үзэх гэр бэлтгэцгээнэ (Батмөнх, Халтар даага).

  • газар алдах — хожигдох, хоосон хоцрох

    Хар, та дугуйлангаас гараад газар алдана гэж бүү санаарай. Би зурхайчтай адил үхэж, төрөхийг бодож чадахгүй боловч, үхтэлээ яах ийхээ бодож чадна шүү (Санжаа, Дахин урагшилъя).

  • газар гарах — өвс ногоо ургаж дэлгэрэх

    Зургаадугаар сарын эцэс гэхэд газар сайн гарч, айлууд аль хэдийнээ зусландаа гарсан байдаг цаг.

  • газар гишгэх малгүй, ган хийх нохойгүй — ядуу зүдүү амьдрах

    Газар гишгэх малгүй, ган хийх нохойгүй хэвтэж яаж амьдрах вэ? (О.Цэндсүрэн, Халуун салхи).

  • газар дороос — гэнэт

    Тэгтэл ч нуувчинд болоод өнгөлөн далдлалтанд байсан танкууд хүржигнэлдэн асаж, газар доороос гарч ирэв үү гэлтэй наран доогуур улаан тоос татлаа (С.Эрдэнэ, Хайрын нарсан төгөл).

  • газар нүхлэх — олон газар явж юм үзэж мэдэх буюу элдэв эсийн арга заль сурах

    Наад хүү чинь хаа ч газардахгүй, овжин сэргэлэн гэж жигтэйхэн. Газар нүхлээд хүнээс хэд гурван юм салгаад сурчихсан хүү билээ.

  • газар тэнгэр [хоёр] шиг — ялгаатай, ондоо, тэс өөр, ижилгүй

    Үнэндээ тээрэм татах, хүүхэд бойжуулах гэдэг маань газар тэнгэр шиг эрс тэс юм чинь. Тэгээд тээрэм татахаа болихоор шийдлээ (Д.Мягмар, Тээрэмчин).

  • газар хороох — явахад зам хорогдох

    Морьд нь баахан сульдаж, газар хороох нь улам бага болж явтал гадна нь өдий төдий хүн бужигнасан хоёр эрээн майхан харагдав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • газар чагнах — хэвтэх, унтах

    Чи Хашил ээжийнхээ үгээр хучлагаа дэлгээд газраа чагнасан дээр (Батмөнх, Хайдав ба түүний хүүхэн).

  • газарт наалдсан — намхан

    Бие бараагүй, газарт наалдсан балчир хүүхэд шиг л харагдсан. Үгүй байх нь ээ.

  • газрын ангаас гарах — хаанаас ирсэн нь үл мэдэгдэх

    Хандсүрэн хүүхэн ганц бие байхдаа нэгдлийн ганц ч шүдлэн ишиг үхүүлж үзээгүй. Харин газрын ангаас гарч ирсэн энэ Шижир тэр айлд нэмэгдсэнээс хойш мал нь хорогддог болж байна (Л.Содов, Алтан бурханы төгсгөл).

  • газрын бэтэг шиг/адил — (хар яриа) жижиг, бага, намхан, пагдгар

    Ийм газрын бэтэг шиг амьтныг хэн ч нүдээр олзолно биз дээ.

    Цэндрэн цэрэгт ирэхдээ ийм санаа зориг өвөрлөж ирсэн байтал онь газрын бэтэг адил хүний урамд түүнийг тоож харсангүй (С.Бадар, Нисгэгч).

  • газрын гаваар орох/газрын гавд орох — алга болох

    Гэнэт гарч ирсэн шиг ээ гэнэт л газрын гаваар ороод сураг чимээ алдарлаа.

    Чи чинь газрын гаваар орсон юм шиг хаачдаг байна аа. Намсрай газрын гавд цөм үсрээд орчихсон шиг гэнэт үзэгдэхгүй болов (Ц.Цэдэнжав, Тосгоны гэрэл).

  • газрын гаваас гарч ирэх — хаа нэгтээгээс гэнэт гарч ирсэн, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй

    Буу зэвсэг агссан олон арван хүн газрын гаваас гараад ирсэн мэт тэдний хот айлд гэнэт буужээ (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).

  • газрын мухарт/тагт — маш хол

    Гэвч ийм захидал авч байх нь газрын мухарт ажилд дарагдан тэвдэж яваа Санжаажавт хэчнээн сайхан санагдаж байгааг тоочиж баршгүй байлаа. (Ж.Пүрэв, Нэр хүнд).

    Түгжил ямар гэгч газраас авснаа мэдэхгүй байжээ. Их л хол явсан болохоор аль багадаа газрын тагт тэртээ зүүн зүгийн Дарьганга гэж нутаг байдаг гэж сонссон тэр газраас л өнгөрсөн байх гэж тааварлаж байлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • газрын хүүг ширэлзэж байхад — эрт дээр үед

    Галын хүүг улайж байхад, газрын хүүг ширэлзэж байхыг балбын дархны балбаж хийсэн, өөлдийн дархны өнгөлж хийсэн хуучин цахиур буугаа ханын толгойд амраав (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • газрын чээжинд гарах — а.туулах замынхаа ихэнхийг явах

    Овоо л зам тууллаа. Одоо газрын чээжинд гараад ирлээ л гэж бод. б.хүүхэд өсөөд хүний царай харахааргүй болох

  • ↑ алганы төдий газрыг алаг болгож өмхийрөх

  • ↑ гишгэсэн газраас нь гэгээн сувд бөмбөрөх

  • ↑ загатнасан газар нь маажих

  • … болон өөр 87

Зүйр цэцэн үг

  • Газар газрын заншил ондоо

  • Галуу тахианы дуу ондоо

  • Хашин моринд газар хол

  • Харамч хүнд нөхөр хол

Хоршоо үг

  • газар дэлхий — эх дэлхий

  • газар тэнгэр — хөрст газар, хөх тэнгэр

  • газар ус — нутаг ус

  • газар шороо — а.хөрст дэлхий; б.шилж. төрсөн нутаг

  • газар нутаг — эх нутаг

  • газар орон — нутаг орон

Товчилсон үг

  • ГГЗФ — Геологи, Газар Зүйн Факультет

  • ГЗ — Газар Зүй

  • ГЗБХЗТИ — Газар Зохион Байгуулалт, Хайгуул, Зураг Төслийн Институт

  • ГЗГФ — Газар Зүй, Геологийн Факультет

  • ГЗМС — Газар Зүйн Мэдээллийн Систем

  • ГЗХ — Газар Зүйн Хүрээлэн

  • ГЗЦС — Газар Зүй, Цэвдэг Судлал

  • ГЗЦСХ — Газар Зүй, Цэвдэг Судлалын Хүрээлэн

  • ГХ — Газар Хөдлөлт

  • ГХГОУБ — Газар Хэмжилт, Геофизикийн Олон Улсын Байгууллага

  • ЗГХК — Засгийн Газар Хоорондын Комисс

  • МЗЗГХК — Монгол, Зөвлөлтийн Засгийн Газар Хоорондын Комисс

  • МЗЗГХКМХ — Монгол, Зөвлөлтийн Засгийн Газар Хоорондын Комиссын Монголын Хэсэг

  • МТХЕГ — Материал, Техникийн Хангамжийн Ерөнхий Газар

  • ТХГН — Тусгай Хамгаалалттай Газар Нутаг

  • ТХГНХ — Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хөтөлбөр

  • УГТХ — Ургамал, Газар Тариалангийн Хүрээлэн

  • УГТЭШХ — Ургамал, Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • ХТГЗБ — Хот Төлөвлөлт, Газар Зохион Байгуулалт

  • ХТГЗБА — Хот Төлөвлөлт, Газар Зохион Байгуулалтын Алба

  • ШУАГЗХ — Шинжлэх Ухааны Академийн Газар Зүйн Хүрээлэн

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠭᠠᠵᠠᠷ (ɣaǰar), from Middle Mongol ᠬᠠᠵᠠᠷ (qaǰar) / ꡢ ꡆꡘ, from Proto-Mongolic *xajar, compare Buryat газар (gazar), Kalmyk һазр (ğazr).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.