цэг
Тайлбар
- 1.Бичигт хүүрнэсэн өгүүлбэр болон ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст тавьж уг өгүүлбэрийн утга төгссөнийг; тооны тэмдгийн ард тавьж дугаар гэсэн утгыг; үгийн үе ба үсгээр хураасан хэлбэрийн ард тавьж үг хураасныг илтгэх тэмдэг
- 1.Шагайны гэдэргэн, бөгс өөдөө харсан хонхор тал
- 1.ямар нэг зүйлийн тодорхой байршил
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdot; point; full stop; period
Нийлмэл үг
цэг тавих — цэг тэмдэг бичих
цэг цэглэл — цэг, таслал, зураас, хаалт, хашилт гэх мэт
гурван цэг — /.../ - өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийг; үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисныг; мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэнийг; иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг заах тэмдэг
давхар цэг /
бөг цэг няслах — шагай няслах
Хэлц үг
Цэг цэгтээ
Чөмөг амтандаа
Хоршоо үг
цэг дусал — дусал тэмдэг
цэг таслал — өгүүлбэрийн утга ялгах тэмдэглэгээ
Үгийн гарал
Borrowed from Tibetan ཚེག (tsheg, “syllable-dividing dot”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.