ажиллах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн юмыг бүтээх, боловсруулах, арвитгах, сайжруулахаар мэдлэг чадвараа дайчлах, биеийн болон оюуны хөдөлмөр эрхлэх
- 2.Янз бүрийн машин, механизм үйл ажилд орох
- 3.Үйлдвэр, албан газар, байгууллага үүргээ гүйцэтгэх, олон нийтэд үйлчлэх
- 4.Тухайн байгууллагын орон тоонд багтах
- 5.Өгөх оршихын тийн ялгалтайгаа үгийг захирч ажил гүйцэтгэх гэх орон байрыг заана
- 6.Ямар нэг зохиол бүтээл туурвих, сурах судлах
- 7.шилжсэн утгаяриаХүний сонор сэрэмжгүй, гэнэн итгэмтгий занг ашиглан эд зүйлийг нь худал хэлэн авах, хуурах, гол гаргах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ажиллах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ажиллана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ажиллалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ажиллав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ажиллажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ажилласан |
| Хэвшсэн нэр (-даг) | ажилладаг |
| Холбох нөхцөл (-ж) | ажиллаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ажиллаад |
| Болзох нөхцөл (-вал) | ажиллавал |
| Хүсэх (-маар) | ажилламаар |
| Захирах (-аарай) | ажиллаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ажиллахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажиллах хүч — ажил хийх чадвартай хүмүүс
машин ажиллах — машин хөдлөх
мотор ажиллах — мотор асах
дэлгүүр ажиллах — дэлгүүр онгойх
номын сан ажиллах — номын сан нээлттэй байх
үйлдвэрт ажиллах — ямар нэгэн үйлдвэрийн газар ажил хийх
аймагт ажиллах — аймгийн төвд ямар нэг ажил хийх
зохиол дээр ажиллах — зохиол туурвих
Хэлц үг
Ажиллах нь мянган өдөр
Гарах нь нэг өдөр
Зүйр цэцэн үг
Ажиллавал бүтдэг
Ажиглавал үздэг
Товчилсон үг
АХОТ — Ажиллах Хүчний Оролцооны Төвшин
АХС — Ажиллах Хүчний Судалгаа
ГАХЗТ — Гадаадад Ажиллах Хүч Зуучлах Төв
ГАХИТ — Гадаадад Ажиллах Хүч Илгээх Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.