хийх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үйлдэх, бүтээх
- 2.Юмыг сав суулга зэрэгт агуулах
- 3.Хувцас, эдлэл өмсч, зүүж хэрэглэх
- 4.Хэрэгцээнд зориулж ямар нэгэн юм бий болгох, бэлдэх
- 5.Ямар нэг муу учир явдал гаргах
- 6.Янз бүрийн дүрслэх үгтэй нийлж агшин зуур болох үйлийг илэрхийлнэ
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto do, perform; to make, prepare; to make (someone into something); to treat, use (as something); to put (into a container); to involve (in an affair); to go (to produce a sound); to hang (clothing)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хийх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хийнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хийлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хийв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хийжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хийсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хийдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хийж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хийгээд |
| Болзох нөхцөл (-вал) | хийвэл |
| Хүсэх (-маар) | хиймээр |
| Захирах (-аарай) | хийгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хийхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил хийх — хөдөлмөрлөх, ажиллах
ан гөрөө хийх — ан агнах, ангаар хөөцөлдөх
аялал хийх — аялалд явах, зугаалах
биеийн тамир хийх — биеийн тамираар хичээллэх
гэм хийх — буруу гажуу хэрэг үйлдэх
гэрийн даалгавар хийх — хичээл дээр үзсэнээ гэртээ бататган давтах
гэрээ хэлэлцээр хийх — гэрээ хэлэлцээр байгуулах
дадлага хийх — сурч мэдсэнээ амьдрал дээр практикт туршиж үзэх
дайн хийх — дайн өдөөх, дайнд татагдан оролцох
дүгнэлт хийх — дүн шинжилгээ өгөх
ёс хийх — а.мэндлэх; б.ёс журмыг нь гүйцээх
зам хийх — зам тавих, замтай болгох
засвар хийх — засаж янзлах
зөв хийх — ёс журам, зааврынх нь дагуу хийх
зөвлөгөөн хийх — цуглаж зөвлөлдөн ярилцах
идээ хийх — а.хоол унд бэлдэх; б.цагаан идээгээ боловсруулах
мод хийх — а.мод түлш бэлтгэх; б.модны дарх хийх
мөргөл хийх — хүндэлж сүсэлж буй зүйлдээ толгойгоо хүргэн ёслох
наймаа хийх — худалдах, худалдан авах
нүгэл хийх — нүгэл болох зүйл үйлдэх
өртөө улаа хийх — өртөөнөөс өртөө хүртэл мэдээ хүргэх, өртөө хооронд хүн хүргэж унасан морийг нь эргүүлэн авч ирэх
саад хийх — саатуулах, садаа болох
сайн үйл хийх — олонд тустай, хүнд хэрэгтэй зүйл хийх
салах ёс хийх — а.хол явах хүнд ерөөл хэлж үдэн мордуулах; б.нас барсан хүнийг эцсийн замд нь үдэх
сургууль хийх — сурахын тул ажиллаж оролдох
тагнуул хийх — тагнан турших
ухуулга/таниулга хийх — ухуулан тайлбарлах
тариа хийх — а.тариураар арьс махны завсар, булчин болон судасанд эмийн зүйл шахах; б.тариа тарих, суулгах
тоглоом хийх — шоолсон өнгө аясаар хандах, наадам наргиа болгох
төлөвлөгөө хийх — төлөвлөгөө боловсруулах
тус хийх — тус болох, туслалцаа үзүүлэх
тэмцэл хийх — тэмцэх, босон эсэргүүцэх
үгүй хийх — а.байхгүй болгох; б.алах, цааш ха-руулах
хань хийх — хань болгох, хань татах
хичээл хийх — сурч мэдэхээр шамдах
хоол хийх — а.хоол бэлтгэн боловсруулах; б.хоол тэжээл болгон хэрэглэх; в.аар саар зүйлээр хоолших
худалдаа хийх — наймаа хийх
хурал хийх — хуралдах
хурим хийх — гэрлэх, хуримын ёс үйлдэх
хүний үгээр үг хийх — дам сонсон зүйлээ үнэнд бодох
- … болон өөр 25
Хэлц үг
хүн хийх — хүн болгон хүмүүжүүлэх
гар хөл хийх — зарах, ойр зуурын ажилдаа туслалцуулах
наагуур хийх — алив зүйлийг зохих хүнд нь мэдэгдэлгүй өөрийн дураар хийх
өлмий дороо хийх — эрхэндээ оруулах
доош хийх — хэн нэгнийг далд утгаар гутаан доромжлох
эд бад хийх — а.алах; б.дуусах, үгүй хийх, барах
дайрин дээр нь давс хийх — улам цааш нь түлхэх
нуруу руу хүйтэн ус хийх шиг болох — айж цочсоноос, эвгүй сэтгэгдэл төрснөөс бие эвгүйрхэх
нүүр хийх газаргүй болох — туйлын их ичиж зовох
цурам хийх — хэсэгхэн хугацаанд унтаад авах
↑ааг зоог хийх
↑ гар хөл хийх
↑ даарин дээр нь давс хийх
↑ доош хийх
↑ зангуу тариад эсгий хийх
↑ махан овоо хийх
↑ наагуур хийх
↑ нуруу руу хүйтэн ус хийх шиг болох
↑ нүүр хийх газаргүй болох
↑ өлмий дороо хийх
↑ цурам хийх
↑ чад хийх
↑ эд бад хийх
↑ элэг авч, нухаш хийх
Гүйх нохойд гүйхгүй нохой саад
Хийх хүнд хийхгүй хүн саад
Ханах нойр чилэх сүүж биш
Хийх юм хэлэх үг биш
Хийх хүнд
Хийхгүй хүн саад
Хийх юманд өө арвин
Хэлэх юманд ум маани нэмэр
Хэл нь хэнээс ч мэргэн
Хийх нь хэнээс ч турган
Хэлэх нь бардаг
Хийх нь шалтаг
Хэлэх нь бурам чихэр
Хийх нь бохир сэвс
Хэлэх нь гяланцаг
Хийх нь паланцаг
- … болон өөр 41
Зүйр цэцэн үг
Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал
Хийвэл бүү ай
Айвал бүү хий
Хэлдэг нь бал
Хийдэг нь хор
Хэлсэнд нь итгэхээр хийсэнд итгэ
Хийх ч хэцүү байх ч хэцүү
Хийвэл хийсэн шиг
Хэлбэл хэлсэн шиг
Хоршоо үг
хийх үйлдэх — юмыг бүтээн бий болгох
хийх бүтээх — ажиллах, юмыг шинээр бий болгох
Үгийн гарал
Akin to Buryat хэхэ (xexe).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.