болох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг үйлийн ирээдүйд болох санааг илтгэнэ
- 2.Ямар нэг юм бүрэлдэн үүсэх, хувирах, гарах; алга болох (үзэгдэхгүй, олдохгүйд хүрэх), боос болох (хээл олох), гал болох (а.айл гэр болох; б.аяны хүний нэгэн оромжинд гал нэгдэх), мах болох (а.чанаж буй мах гүйцэд болох; б.шилж. туйлдаж ядрах, хамаг бие булрах
- 3.Ямар нэг үйл эзэмших
- 4.Ямар нэг юмд нийлэх, хамтрах, холбогдох
- 5.Ямар нэгэн юманд уршиг нөлөө учруулах
- 6.Нэмэр болох, тус болгох, тус үзүүлэх
- 7.Цаг улирлын ээлжлэн солигдох
- 8.Ямар нэг хөл хөгжөөнтэй үйл явдал тохиох
- 9.Ямар нэг юм хувиран эхлэх
- 10.Хүчинд автагдах, үл тоомсорлох; юмыг оромдох
- 11.Өөртөө ямар нэг юм эзлэх, эзэмших
- 12.Бусдын бүрэн эрхшээлд автагдах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto become; to occur, to happen; to be done, to be ready, to ripen; to fit, to be acceptable, will do, to be allowed, to be enough, to be okay; to comply with, to follow; to be (of time); to be; indicates future tense after periphrastic aspectual constructions
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | болох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | болно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | боллоо |
| Өнгөрсөн цаг (-в) | болов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | болжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | болсон |
| Хэвшсэн нэр (-даг) | болдог |
| Холбох нөхцөл (-ж) | болж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | болоод |
| Болзох нөхцөл (-вал) | болбол |
| Хүсэх (-маар) | болмоор |
| Захирах (-аарай) | болоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | болохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
болох ажээ — болно
болох байх — болно байх
анчин болох — авлах мэргэжилтэй болох
архичин болох — архинд орох
багш болох — багшийн үүрэг хүлээх
айл гэр болох — гэр бүл болох; эр эм болох; өрх гэр тусгаарлах
бараа болох — хань болон дагалдах
ураг болох — а.эр эм болох; б.ургийн холбоо сүлбээ бүхий болох
хань болох — а.хань бараа болж явах; б.хань нөхөр болох
гай болох — гай зэтгэр учруулах
гарз болох — ашиг завшаан алдах
нүгэл болох — гэм бурууд хүрэх
өр болох — өрөнд орох
саад болох — тотгор учруулах
аз болох — завшаан тохиох
ашиг болох — нэмэр завшаан хүртэх
зууш болох — а.хөнгөн хоол болох; б.шилж. бусдад элэглэгдэн хэлцэгдэх; в.шилж. бусдын эрхшээлд автагдан ашиглагдах
зун болох — зуны улирал эхлэх
орой болох — нар жаргаж эхлэх
зуд болох — цас шуурга ихсэх, цасгүйгээр харын хүйтэн болох зэргээр хүн, мал зүдэх, сүйдэхэд хүрүүлэх цаг зуурын бэрхшээл тулгарах
баяр болох — баяр цэнгэл үйлдэх
дажин болох — үймэх, самуурах
сүйд болох — а.сүйрэх, сүйдэх; б.шилж. сэтгэл ихэд хөгжих
сүр болох — сүр гаргах
хөл болох — а.хөл хөдөлгөөн ихсэх; б.шилж. хөөрөн хөгжих
танил болох — танилцах, түншлэх
хүн болох — а.өсч бойжих, хүмүүжих; б.хүний зан чанар илрэх
бичихээр болох — бичиж эхлэх, бичихээр шийдэх
дургүй болох — дургүй хүрэх
дуртай болох — хүсэл төрөх
их зантай болох — их зан гаргах
сэтгэлтэй болох — янаг хайртай болох
талтай болох — а.танилтай болох; б.нааштай болох
боол болох — боолчлогдох
зарц болох — зарцлагдах
жимс болох — жимс боловсрох
хоол болох — а.хоол боловсрох; б.хоол сайн шингэх; в.шилж. Бусдын амны зууш болох
өвөг болох — а.ачтай болох; б.дээд төрөл болох
садан болох — ураг садан болох
хүслэн болох — ихэд хүсэх
- … болон өөр 8
Хэлц үг
гар хөл болох — хамсаа тус хүргэх
↑аавынхаа дээлийг шингээхтэйгээ болох
↑ агсагалдайн ага болох
↑ ад болох
↑ айл гэр болох
↑ айлын хүн болох
↑ алцагчин балцагчин болох
↑ алцан тэх болох
↑ амны зугаа болох
↑ амны зууш болох
↑ амьсгаа авахтай болох
↑ амьтан болох
↑ арьс яс болох
↑ бай болох
↑ баруун солгойгүй болох
↑ боол болох өдөр
↑ боос болох
↑ бөглөөс болох
↑ буг болох
↑ будаа болох
↑ бурхан болох
↑ гал болох
↑ гар хөл болох
↑ гарах замгүй болох
↑ гон бие гозон толгой болох
↑ дөнгөтэй болох
↑ дуу шуутай болох
↑ жиг болох
↑ жигүүр өд болох
↑ жигүүргүй болох
↑ жин тан болох
↑ жийрэг болох
↑ заа зүү болох
↑ загасны хоол болох
↑ зовлого болох
↑ зууш болох
↑ зүүд зэрэглээ болох
↑ идэш болох
↑ ижий ахай болох
↑ магнаг болох
- … болон өөр 49
Зүйр цэцэн үг
Хоол болтол шийр зугаа
Болсон идээнээс бүү зайл
Болох гүй хүний үгэнд бүү ор
Хоршоо үг
болох болохгүй — таарах таарахгүй, тохирох тохирохгүй, нийцэх нийцэхгүй
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠪᠣᠯᠬᠤ (bolqu, “to become”), from Middle Mongol ᠪᠣᠯᠬᠤ (bolqu, “to become”), from Proto-Mongolic *bol- (“to become”). Akin to Proto-Turkic *bōl- (“to become”), compare Turkmen bōlmak (“to become”), Turkish olmak (“to become, happen”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.