өтлөх
Тайлбар
- 1.Хүн, амьтны хөгшрөх, насжих
- 2.Ногоо, жимс зэргийн ургац хэтэрч хөгшрөх
- 3.шилжсэн утгаХөгширсөн мэт харагдах
- 1.Мал, амьтны шарханд үүрлэсэн өтийг нь арилгах.
Ойролцоо үг
Нийлмэл үг
насан өтлөх — хөгшрөх
өтөлж хөгшрөх — нас ахих, настай болох
залуугаараа өтлөх — наснаасаа илүү хөгшин харагдах
Хэлц үг
Залуу насанд зүс чимэг
Өтлөх насанд эд чимэг
Залуу насанд шүд цагаан
Өтлөх насанд үс цагаан
Залуу цагт эцэг эхийн эрхээр
Идэр цагт эхнэрийн эрхээр
Өтлөх цагт хүүхдийн эрхээр
Өвдөх цагт сайн эмч
Өтлөх цагт сайн хань
Өсөх мал төл
Өтлөх мал цус
Өсөх нь мэдэгдэхгүй ч өдөр бүр нэмээтэй
Өтлөх нь мэдэгдэхгүй ч өдөр бүр ахиатай
Өсөх тавилантай
Өтлөх жамтай
Өсөх хүүхдэд өс бүү тавь
Өтлөх хүнд өр бүү тавь
Өтлөх зовлон
Өеөдөх хяслан
Өтлөх цагт өгөх гурван эрдэнэ
Үхэх цагт лам гурван эрдэнэ
Зүйр цэцэн үг
Өтөлтлөө ухаан суудаггүй
Буцалтлаа шөл гардаггүй
Өшихийн түрүү улаан халзан
Өтлөхийн түрүү цагаан буурал
Өлсөөд идсэн хоол амттай
Өтлөөд авсан эхнэр амраг
Хоршоо үг
өтлөх зөнөх — нас ахиж ухаан муудах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.