эргүүлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг буцаах, хуучин хэвэнд нь оруулах;
- 2.Тойруулах
- 3.Эргүүл явуулж хянуулах, шалгуулах;
- 4.шилжсэн утгаХүний сэтгэл санааг үймүүлэх, итгэлгүй болгох
- 5.Юмыг өөр тийш хандуулах
- 6.шилжсэн утгаБайн байн өвчин тусах; өвчин эргүүлэх (байн байн өвдөх
- 7.шилжсэн утгаБусниулах, сандаах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto round, turn, twist, twirl, rotate, roll up
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | эргүүлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | эргүүлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | эргүүллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | эргүүлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | эргүүлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | эргүүлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | эргүүлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | эргүүлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | эргүүлээд |
| Болзох нөхцөл (-вал) | эргүүлбэл |
| Хүсэх (-маар) | эргүүлмээр |
| Захирах (-аарай) | эргүүлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | эргүүлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрих эргүүлэх — маань унших
хүүдий эргүүлэх — хүүдийний дотор талыг гадна нь гаргах
аргал эргүүлэх — нойтон аргалыг хатаахаар ар өвөр талаар нь урвуулан хөдөлгөх
хараагаа эргүүлэх — хараагаа өөр тийш хандуулах
гэр орноо орвонгоор нь эргүүлэх — гэр орныхоо эд хогшлыг эмх замбараагүй болгох, сандаах
Хэлц үг
толгой эргүүлэх — а.хүнийг төөрөлдүүлэх, үймүүлэх, сэтгэл алдуулах; б.хүнийг муу юманд татан оруулах
Үгийн гарал
эргэх (ergex, “to turn”) + -уулах (-uulax). Outside the Mongolic family, compare Yakut эрий (eriy).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.