эргүүлэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрэг, шурагны мушгимал суваг
- 2.Гол мөрний гүн усны мушгиран эргэх хэсэг, ойл
- 3.Хүн, амьтны үсний ширхэг дугуйрч эргэсэн хэсэг
- 4.Малын уяаны ороолдох эрчлэхийг хамгаалж, сул эргэж байхаар хийсэн хэрэгсэл
- 5.Худгийн усны хутгуурын оосор мэтийг ороон татаж гаргах сур олс мэтийг ороох хэрэгсэл
- 1.Эргэнэг тавиур
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эргүүлэг |
|---|---|
| Харьяалахын тийн | эргүүлгийн |
| Заахын тийн | эргүүлгийг |
| Өгөх орших тийн | эргүүлэгт |
| Гарахын тийн | эргүүлгээс |
| Үйлдэхийн тийн | эргүүлгээр |
| Хамтрахын тийн | эргүүлэгтэй |
| Чиглэхийн тийн | эргүүлэг рүү |
| Олон тоо | эргүүлгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бууны эргүүлэг — бууны гол төмрийн доторх мушгимал горви
усны эргүүлэг — гол мөрний урсгалын хурд, газрын гадаргын хэлбэр зэргээс шалтгаалж үүсэх усны хоролзон эргэх хэсэг
үсний эргүүлэг — хүн, амьтны толгойн үсний дугуйрч ургасан хэсэг
нар зөв эргүүлэг — нарны явдлын дагуу эргэж ургасан эргүүлэг
нар буруу эргүүлэг — нарны явдлын эсрэг тийш эргэж ургасан үс
аргамжааны эргүүлэг — аргамжааны үзүүрт тогтоосон эргүүлэг төмөр
эргүүлэг оосор — ховооны оосрын усанд бэхэлсэн эргэдэг төмөр гархи
модон эргүүлэг — монгол гэрийн тогоо шанага зэрэг гал тогооны хэрэгсэл тавих модоор хийсэн тавиур, эргэнэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.