мушгих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хоёр талаас барьж эрчлэн эргүүлэх
- 2.Ямар нэгэн техник хэрэгслийн эрэг шураг болон жолоог эргүүлэх
- 3.Эсрэг бөхийнхөө хөлийг ташихгүйгээр гарынхаа хүчээр нурууг нь муруйлган дарж унагаах мэх
- 4.Гэдэс базлан өвдөх
- 5.шилжсэн утгаХилсдүүлэх, хэрэг хүчээр тулган хүлээлгэх, ёс журмыг гажуудуулах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto twist, turn, wring, twirl
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | мушгих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | мушгина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | мушгилаа |
| Өнгөрсөн цаг (-в) | мушгив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | мушгижээ |
| Үйлдсэн нэр (-сан) | мушгисан |
| Хэвшсэн нэр (-даг) | мушгидаг |
| Холбох нөхцөл (-ж) | мушгиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | — |
| Болзох нөхцөл (-вал) | мушгивал |
| Хүсэх (-маар) | мушгимаар |
| Захирах (-аарай) | — |
| Үгүйсгэх (-хгүй) | мушгихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өвс мушгих — хадсан өвсийг бөөгнөрүүлэн эрчлэх
чангалан мушгих — нойтон даавуу зэргийг эрчлэн эргүүлж усыг нь шавхах
жолоо мушгих — а.жолооч болох; б.машины жолоог эргүүлэн тэрэг барих
мушгиж хаях — мушгих мэх хэрэглэн хаях
гэдэс мушгих — гэдэс ойр ойрхон базлах мэт өвдөх
мушгин гүжирдэх — хэрэгт холбогдуулах гэж зориуд гүжирдэх
Хэлц үг
сүүл мушгих — а.ажил хэргээс үлдэж хоцрох, хожимдох; б.уралдаан тэмцээнд адагт орох; в.юмны төгсгөлийг үзэх, харах
↑дээлийн захыг нь мушгих
↑ замын хүзүү мушгих
↑ сүүл мушгих
↑ хүзүү мушгих
Зүйр цэцэн үг
Муугийн туйл сайн
Мунхгийн туйл мэргэн
Мохдогийн туйл хурц
Мушгихийн туйл зөвшөөмөр
Хоршоо үг
мушгих гуйвуулах — хэрэг явдлыг гуйвуулан, хилсээр зэм хүртээх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.