эргэх
Тайлбар
- 1.Орчих, өнхөрөх
- 2.Буцах, эгэх
- 3.Дугуйлан явах, тойрох
- 4.Хянах, сэргийлэх зорилгоор шалган үзэх
- 5.Урвах буцах
- 6.Биеэр очиж уулзах;
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto turn; to circumambulate (a stupa or a temple)
Нийлмэл үг
эргэж явах — буцаад хөдлөх
чоно эргэх — хоттой малаас идэхээр чоно байнга ирэх
толгой эргэх — а.ямар нэг шалтгаанаар дотор муухай оргиж тэнцвэрээ алдах; б.юмны учрыг олохгүй самуурч мунгинах; в.зүг чиг, баримжаагаа алдах
Хэлц үг
наашаа эргэх — өвчин илаарьших, эдгэх төлөвтэй болох
улай эргэх — шунаг сэтгэлээр олз хайх
Буруу шийдэм биедээ
Эргэх шийдэм эзэндээ
Гараад нэгэнт явбал
Эргэх хургах хэрэггүй
Эргэх нар халуун
Жиргэх улирал түргэн
Эргэх нар
Ээлжлэх төр
Эргэх хүрдний тэнхлэг нэг
Эр эмийн зангилаа нэг
Эргэх цаг эрээнтэй бараантай
Эх үр сайнтай муутай
Эхний зам бэрхтэй ч
Эргэх мөртөө тустай
Зүйр цэцэн үг
Эргэх нар
Ээлжлэх төр
Эргэхдээ ээлээ өгөх
Буцахдаа буянаа хүргэх
Хоршоо үг
эргэх тойрох — а.юмыг тойрох, орчих: б.өвчтөнг харж хамгаалах, эмчлэн сувилах
эргэх хөрвөх — а.нааш цааш болж хөлбөрөх; б.шилж. юмс үзэгдэл өөрчлөгдөх
эргэх хургах — ямар нэг зүйлд хоргодох, холдмооргүй санагдах
эргэх шалгах — тойрох, хянах
эргэх буцах — а.санаа зорилгоосоо буцах; б.санаа сэтгэл хувирч урвах
Үгийн гарал
From Proto-Mongolic *hergi-, compare Buryat эрьехэ (erʹjexe), эрьелдэхэ (erʹjeldexe), Kalmyk эргх (ergx, “to spin, go round”), Mangghuer herge (“to walk, to wander”). Outside of Mongolic, compare Yakut эргий (ergiy).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.