Үндсэн хэсэг рүү шилжих

гаргах

үйл үгнэр үг[ɢarɢəx]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Юмыг дотроос гадагш шилжүүлэх
  2. 2.
    Явуулах
  3. 3.
    Зайлуулах
  4. 4.
    Бичиг баримт үйлдэх
  5. 5.
    Ямар нэг зан байдал үзүүлэх
  6. 6.
    Буй болгох, бэлтгэх, үзүүлэх
  7. 7.
    Арилгах, байргүй болгох
  8. 8.
    Бичиг үсэг унших, бичиг мэдэх
  9. 9.
    Мал алах, нядлах, төхөөрөх
  10. 10.
    Ааглах, дийлдэхгүй болох

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto release; to emit, take out, move away, reveal; to express, create; to issue, publish

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)гаргах
Одоо ирээдүй цаг (-на)гаргана
Өнгөрсөн цаг (-лаа)гаргалаа
Өнгөрсөн цаг (-в)гаргав
Өнгөрсөн цаг (-жээ)гаргажээ
Үйлдсэн нэр (-сан)гаргасан
Хэвшсэн нэр (-даг)гаргадаг
Холбох нөхцөл (-ж)гаргаж
Урьдчилах нөхцөл (-аад)гаргаад
Болзох нөхцөл (-вал)гаргавал
Хүсэх (-маар)гаргамаар
Захирах (-аарай)гаргаарай
Үгүйсгэх (-хгүй)гаргахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • авдраас гаргах — авдар дотор байсныг гадна болгох

  • агаарт гаргах — агаар салхинд гаргах

  • буу гаргах — буу гарган ирж сүр дүүлэх

  • гараас гаргах — хийж буй зүйлээ бүрэн дуусгах

  • бэлчээрт гаргах — бэлчээх

  • гадаадад гаргах — хил давуулан гадаад улсад явуулах

  • үдэж гаргах — үдэж мордуулах

  • хадамд гаргах — охиноо айлын бэр болгох

  • ажлаас гаргах — ажлаас халах

  • гаргуунд нь гаргах — зөнд нь орхих, хэрэгсэхгүй хаях

  • замаас гаргах — зам хазайлгах

  • золиосонд гаргах — золиос болгох

  • мах гаргах — чанасан махыг тогооноос гаргах

  • хүүхэд гаргах — амаржих

  • цэрэг гаргах — а.цэрэг явуулах; б.гадаадын цэргийг эх орноосоо явуулах, зайлуулах

  • өргөдөл гаргах — өргөдөл бичиж өгөх

  • баримт гаргах — баримт бичиж өгөх

  • баталгаа гаргах — юмыг нотолсон баримт бичиг бичих

  • гомдол гаргах — гомдол мэдүүлэх, гомдсоноо илэрхийлэх

  • тогтоол гаргах — асуудлыг шийдвэрлэсэн баримт бичиг батлах

  • зээл гаргах — тодорхой болзолтойгоор мөнгө зээлэх санхүүгийн үйл ажиллагаа

  • дүр гаргах — дүр үзүүлэх, дүр бий болгох

  • их зан гаргах — ихэмсэглэх

  • бослого гаргах — эсэргүүцэн тэмцэх, зэвсэгт тэмцэл хийх

  • бүтээгдэхүүн гаргах — эд юмыг боловсруулан бэлэн болгох

  • гал гаргах — гал асаах

  • гэрэл гаргах — гэрэл асаах

  • дүн гаргах — дүгнэх

  • зогсоол гаргах — зогсоол бий болгох

  • зориг гаргах — зориглох

  • зүтгэл гаргах — идэвх зүтгэлтэй ажиллах

  • кино гаргах — кино үзүүлэх

  • маргаан гаргах — маргалдах

  • гүүний үрс гаргах — гүү барих үеэр хийдэг нэгэн зан үйл

  • морьд гаргах — морьдыг уралдах замд нь гаргах

  • ном гаргах — ном хэвлүүлэх

  • өнцөг гаргах — юманд өнцөг бий болгох

  • санал гаргах — санаснаа хэлэх

  • мөрөө гаргах — а.ул мөрөө үлдээх; б.цагаан сарын шинийн нэгний өглөө тогтоосон сайн зүг лүүгээ явж жилийн ажил үйлсийн бүтэмжээ даатгах уламжлалт зан үйл

  • мэдээ гаргах — ямар нэг юмны тухай мэдээ бэлтгэх, мэдээлэх

  • … болон өөр 25

Хэлц үг

  • алганы загатнаа гаргах — хүн алгадах, зодох

  • нүдний хор гаргах — хэсэгхэн хугацаанд унтаад авах, дуг хийх

  • бөөр гаргах/бөөрийг нь гаргах — а.мал төхөөрөх, мал нядлах; б.хүн алах

  • ↑аавын чээж гаргах

  • ↑ алганы загатнаа гаргах

  • ↑ амны цээр гаргах

  • ↑ бөөрийг нь гаргах

  • ↑ бөөсөнд хутга гаргах

  • ↑ бүдүүн хүзүү гаргах

  • ↑ гар гаргах

  • ↑ гараа гаргах

  • ↑ гарын чилээ гаргах

  • ↑ гол гаргах

  • ↑ есөн буснаа гаргах

  • ↑ ёроолыг нь гаргах

  • ↑ захыг нь гаргах

  • ↑ золигт гаргах

  • ↑ зүрх гаргах

  • ↑ ишгэндээ ирээ гаргах

  • ↑ мөр гаргах

  • ↑ нүдний хор гаргах

  • ↑ нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргах

  • ↑ нэрээ гаргах

  • ↑ толгой дээрээ гаргах

  • ↑ том толгой гаргах

  • ↑ туулай зүрх гаргах

  • ↑ тэнгэрт гаргах

  • ↑ хамраас цус гаргах

  • ↑ хар нүдний хор гаргах

  • ↑ хоёр гар гаргах

  • ↑ хоёр нүүр гаргах

  • ↑ хоёр тугалаа бэлчээрт гаргах

  • ↑ хуруу гаргах

  • ↑ хэл ам гаргах

  • ↑ царай гаргах

  • ↑ чигчий хурууны чилээ гаргахгүй

  • ↑ эхнэрээ толгой дээрээ гаргах

  • Үхэх нь үхэр өдөр

  • Гаргах нь гахай өдөр

Хоршоо үг

  • оруулах гаргах — а.ямар нэгэн зүйлийг ил байлгах, далд хийх; б.нааш цааш явуулах

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.