босгох
Тайлбар
- 1.Хэвтэж буй хүн, амьтныг өндийлгөх, сэргээх
- 2.Унтаж буй хүнийг сэрээх
- 3.Барих, байгуулах
- 4.шилжсэн утгаМандуулах
- 5.Босгон тогтоох
- 6.шилжсэн утгаЭсэргүүцүүлэх; тэмцүүлэх
- 7.шилжсэн утгаОлуул мөнгө төгрөгөө нийлүүлэх
Ойролцоо үг
Нийлмэл үг
хүн босгох — босоход нь туслах
хөл дээр нь босгох — доройтож ядарсан хүн, амьтныг эмчлэн дахин сэргээх
эрт босгох — эрт сэрээх
асар босгох — асар барих
байшин босгох — байшин барих
туг босгох — туг мандуулах
шон босгох — шонгийн нэг үзүүрийг газарт лав булан тогтоох
эсрэг босгох — эсэргүүцүүлэх
архи босгох — мөнгөө нийлүүлж архи авах
мөнгө босгох — мөнгөө нийлүүлж хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болох
Хэлц үг
↑айл өрх босгох
↑ алтан суварга босгох
↑ хөл дээр нь босгох
↑ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ
↑ оргүй газар овоо босгох
↑ хэвтээ хонь ч босгохгүй
↑ хэргийн дөрөө босгох
↑ясан овоо босгох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.