байгуулах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Томоохон үйл хэргийг шинээр үүсгэх, бий болгох, нээх
- 2.Цогцлоон бүтээх
- 3.Зурах
- 4.Сайн үйлс бүтээх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | байгуулах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | байгуулна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | байгууллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | байгуулав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | байгуулжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | байгуулсан |
| Хэвшсэн нэр (-даг) | байгуулдаг |
| Холбох нөхцөл (-ж) | байгуулж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | байгуулаад |
| Болзох нөхцөл (-вал) | байгуулбал |
| Хүсэх (-маар) | байгуулмаар |
| Захирах (-аарай) | байгуулаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | байгуулахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нам байгуулах — нам үүсгэх
сургууль байгуулах — сургууль нээж ажиллуулах
улс байгуулах — улс орныг эмхлэн цэгцэлж удирдлага, төрийн тогтолцоог бий болгох
гэрээ байгуулах — гэрээ тогтоох
хот байгуулах — шинэ хот бий болгох
зохион байгуулах — цогцлон бүтээх, эмхлэх
гурвалжин байгуулах — гурвалжин зурах
гавьяа байгуулах — гавьяа бүтээх
Товчилсон үг
ЗАНЗБХ — Зүүн Азийн Наадмыг Зохион Байгуулах Хороо
ЗБЗ — Зохион Байгуулах Зөвлөл
ЗБК — Зохион Байгуулах Комисс
ЗБХ — Зохион Байгуулах Хороо
ХЗБК — Хурал Зохион Байгуулах Комисс
ЦАУЗБУК — Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.