Үндсэн хэсэг рүү шилжих

барих

үйл үгнэр үг[pærɪ̈̆χ]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠪᠠᠷᠢᠬᠤ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Аливаа юмыг гартаа атгах, хөтлөх
  2. 2.
    Амьтныг гартаа оруулах, хүлэх
  3. 3.
    Асаах
  4. 4.
    Баривчлах, эрхэндээ оруулах
  5. 5.
    Байгуулах, цогцлох, хийж бүтээх
  6. 6.
    Идээ хийх
  7. 7.
    Тоглох, дуулах
  8. 8.
    Аливаа ажил үйл хийх
  9. 9.
    Өгөх, өргөх, бэлэглэх
  10. 10.
    Шагнах, урамшуулах

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto hold; to grab; to handle; to make, to build (objects, food, ... ); to light (a lamp, a fire, ... ); to subjugate

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)барих
Одоо ирээдүй цаг (-на)барна
Өнгөрсөн цаг (-лаа)барлаа
Өнгөрсөн цаг (-в)барав
Өнгөрсөн цаг (-жээ)баржээ
Үйлдсэн нэр (-сан)барсан
Хэвшсэн нэр (-даг)бардаг
Холбох нөхцөл (-ж)барж
Урьдчилах нөхцөл (-аад)бараад
Болзох нөхцөл (-вал)барвал
Хүсэх (-маар)бармаар
Захирах (-аарай)бараарай
Үгүйсгэх (-хгүй)барихгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • мод барих — гартаа мод атгах

  • мөнгө барих — мөнгийг эрхлэн мэдэж зарцуулах

  • алдуул малыг барих — алдуул малыг эзэмдэн авах

  • гүү барих — унагыг уяж, гүүг сааж айраг хийх

  • улаа барих — албадан улаа хэрэглэх

  • унаа барих — а.морь, тэмээ зэрэг унах малыг барин авах; б.машин олж суух, хүргүүлэх

  • гал барих — гал асаах

  • дэн барих — дэн асаах

  • зул барих — зул асаах

  • барьж авах — баривчлах

  • барьж идэх — а.ноцож амийг нь таслан идэх; б.шилж. сүрхий уурсан нэхэж шаардан давшлах, аашилж загнах, байж суухын аргагүй болгох

  • гэр барих — гэр цогцлон босгох

  • хашаа барих — хашаа босгох

  • талх барих — талх хийх

  • тогоо барих — хоол хийх

  • ая барих — дуулах

  • хөгжим барих — хөгжим тоглох, хөгжимдөх

  • алба барих — алба татвар төлөх

  • зүү утас барих — юм оёх

  • такси барих — такси хөлслөх

  • барьц барих — а.өргөл барьц өгөх; б.барьцанд хүрэх

  • тугалтай үнээ барих — тугалтай үнээ өгөх

  • бэлэг барих — бэлэг өгөх

  • жуух бичиг барих — жуух бичиг өргөх

  • дээж барих — идээ ундааны зүйлийг хүндэтгэвэл зохих хүнд түрүүлэн өгөх

  • цай идээ барих — идээ ундаагаар дайлах

  • дугараа барих — а.найр цэнгэлд айраг архийг нийтэд дэс дараагаар өгөх; б.ая дуу өргөх

  • жолоо барих — жолоодох, удирдах

  • машин барих — машин жолоодох

  • биеэ барих — а.ямар нэг үйл ажилд болгоомжлох; б.хичээх, тэсэх, тэвчих

  • сэтгэлээ барих — а.сэтгэл санааны хүнд байдлыг тэсвэрлэн давах; б.уурласан, баярласан, гунигласан зэргээс болж догдлох сэтгэлээ тогтоох

  • амаа барих — ямар нэгэн үйл явдалд хожимдон харамсах

  • бэртэнгэ барих — бэртсэн гэмтсэнийг илж засах

  • судас барих — а.судасны цохилтоор нь оношлох; б.шилж. эв аяыг нь тааруулах

  • толгой барих — толгой барилах

  • яс барих — а.яс эвлүүлэх; б.хүнийг оршуулахад анх гар хүрэх

  • бариа барих — өр төлбөрийн оронд эд юмсыг албадан авах

  • барьцаа барих — зээл өгөхдөө оронд нь данж болгож юм авах

  • анд барих — сайн нөхөр бололцох

  • мэдээ барих — бусдад хэл мэдээ хүргэх

  • … болон өөр 8

Хэлц үг

  • ам барих — а.амаа барих; б.дуулсан дүр үзүүлэх; в.хуучир. нас өндөр болсон өвөг эцгийнхээ аманд сүүл үмхүүлж нүд аниулах

  • ам барих ачтай хуучир — насан өндөр болоод үхэхийн цагт сүүл үмхүүлж амаа бариулан нүд аних ач хүүтэй гэсэн санаа

  • ихийн шийр барих — ихэмсэг зан гаргах

  • хүний гараар могой барих — бусдыг урдаа барих

  • элэг барих — бусдыг басамжлан дээрэлхэх

  • барьж идэх гэх/шахах/дөхөх — буруушаах, зэмлэх, шалгаах зэргээр байж суухын аргагүй болгох

    Зарц нараа барьж идчих гээд байдаг Гэрэл Эрдэнийн дэргэд байхдаа хайлсан тугалга шиг эелдэг зантай, өчүүхэн булбарай эмэгтэй болдог байлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • барьсан тавьснаа мэдэхгүй [болох] — а.самгардан сандарч, яах учраа олохгүй болох

    Энэ хэн бэ, юуны учир Соёлоо энэ залуугийн өмнө царайгаа зэвхийлгэн гөлөрч барьсан тавьснаа мэдэхгүй барьц алдаж байна вэ (Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл). б.мунаж зөнөх

  • Барь гэх танай ёс

  • Барих болих манай дур

  • Нисэх хүн байвал

  • Барих хүн байна

  • Туух нуруугүй

  • Тураг сүүлгүй

  • Барих далгүй

  • Базах сүүлгүй

  • Хар нүдэнд нь харалган харагдаж

  • Барих гарт нь баримжаа алдагдах

Хоршоо үг

  • барих талах — хүч хэрэглэн барих, устгах

Товчилсон үг

  • БАШ — Барих, Ашиглалтанд Шилжүүлэх

Үгийн гарал

From Proto-Mongolic *barï-.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.