татах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үгтээх, чангаах
- 2.Даруулж бэхлэх, хүлэх
- 3.Олс, дээс зэргийг хэцлэх, тэлж бэхлэх
- 4.Мөч эрхтэн тэнийхгүй болох, татганан хөдлөх, шазвалзах
- 5.Суваг, татаал малтах
- 6.Мах ногоо зэргийг маш жижигхэн хэрчих, хяргах, огтлох
- 7.Дээл хувцсаа сэлбэх, зарим хэсгийг нь шинэчлэн засах; гутланд ул татах (гутал уллах), дээлэнд өнгө татах (дээлийг гадартай болгох), уурганд үзүүр татах (уурга хуйвтай болгох
- 8.Агаар хий мэтийг уушгинд оруулах, сорох; амьсгал татах (а.амьсгал авах; б.шилж. үхэх), тамхи татах (тамхины утааг сорон уушгиндаа оруулан хамраараа гадагшлуулах), яндан утаагаа татах (яндан утаагаа сорох
- 9.Хурааж авах хумих, эмхлэх, ойртуулах
- 10.Хөгжим тоглох, үлээх, дуугаргах
- 11.Татварлах, дайчлах, хувь ногдуулан тэсгэж авах
- 12.Сайн эсвэл муу явдалд оруулах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto pull, drag; to fasten, tighten, draw together; to restrain; to draw (a rope, a line); to contract, cramp, twitch (of an organ); to dig (a ditch); to mince, grind; to mend (clothing)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | татах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | татна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | татлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | татав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | татжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | татсан |
| Хэвшсэн нэр (-даг) | татдаг |
| Холбох нөхцөл (-ж) | татаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | татаад |
| Болзох нөхцөл (-вал) | татвал |
| Хүсэх (-маар) | татмаар |
| Захирах (-аарай) | татаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | татахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гадагш нь татах — гадна тийш нь чангаах, зулгаах
гэдрэг татах — ар тийш нь чангаах
морины ам татах — морины ам чангаан зогсоох
нум татах — нум хөвчлөн чангаах
өрх татах — өрхийг гэдрэг нь сөхөх
хойш нь татах — юмыг ар тийш чангаах
эсгий татах — зулсан эсгийгээ хуйлан чирч боловсруулах
суга татах — огцом татах, мулт татах
ачаа татах — уяа татлагаар ачааг даруулан бэхлэх, чангалах
олом татах — олом чангалах, бэхлэх
дээс татах — а.дээс тэлж бэхлэх; б.шилж. хөл хорих
зэл татах — морь мал уях зориулалтаар дээс сур зэргийг газарт сунган татаж хоёр үзүүрийг нь бэхлэх
олс татах — олс сунган бэхлэх
хэц татах — юм өлгөх, хатаах зорилгоор олс юмуу дээсийг тэлж хоёр үзүүрт бэхлэх
нүд татах — нүдний зовхи байн байн татганан хөдлөх
хэл татах — хэлж ярьж чадахгүй болох
шөрмөс татах — булчин хүчтэй агших
шуудуу татах — шуудуу хийх, шуудуу ухах
мах татах — а.махыг жижиглэн хэрчих; б.шилж. мал таргалж жин нэмэгдэх
ногоо татах — ногоо жижиглэн хэрчих
идэш татах — өвлийн хүнсээ бэлдэж авах
өвс татах — өвс хадаж, бэлдэж авах
түлээ татах — түлээ бэлдэж авах
бүрээ татах — бүрээ үлээх
хуур татах — хуур тоглох
хуучир татах — хуучир тоглох
татах бүрээ — хөгжим. - таван тохой илүү урт модон хонгионд амгай углан үлээх хийцтэй, өнгө цараа тодорхой бус, хийн эгшигтний намын үлээвэр хөгжмийн зэмсэг
татвар татах — олсон орлогоос нь хувь татан авах
алба татах — алба татвар авах
тээвэрт хөсөг татах — унаа хөсгийг нь дайчлан авах
цэрэгт татах — цэргийн албанд дайчлах
өөд нь татах — а.юмыг засч эмхлэх, б.сайн замд оруулах, сайжруулах
уруу татах — а.муу зүйл заах, муу хэрэгт түлхэн оруулах, муугаар нөлөөлөх, дордуулах; б.ямар нэг ажил хэрэгт татан оролцуулах
хэрэгт татах — хэрэгт холбогдуулах
хариуцлагад татах — хариуцлага хүлээлгэх
манан татах — манан татах, манантай болох
солонго татах — солонго гарах
униар татах — униар тархах
хөшиг татах — бөс даавуу зэргээр хийсэн халхавчаар халхлах
тоос татах — их тоос дэгдэх
- … болон өөр 16
Хэлц үг
солби татах — хүйтэн харцаар ширвэн харах
сэтгэлээ татах — хүсээгүй боловч санаж мөрөөдөж байсан зүйл, хайрлаж дурласан хүнээ өөрийн эрхгүй орхих
аавын хаалга татах — шоронд орох
өрцөө татах — ихэд харамлах
гар татах — харамлах, нарийлах
шил нь татах — гөжих, зөрүүдлэх
элэг татах — хамаатан саднаа зөнгөөрөө мэдрэх
салаа татах — морь мал ихэд таргалах
тал тохой татах — хэн нэгнийг бусдаас онцгойлж үзэх, таньдаг мэддэг хүнээ дотночлон үзэх
намтар татах — хэлмэгдэн шоглогдсоор муу нэртэй болох
амаа татах — а.дуугүй болох; б.илүү үг ярихгүй байх
↑аавын хаалга татах
↑ алга татах
↑ амаа татах
↑ амьсгал татах
↑ гар татах
↑ гэдсээ татах
↑ дээс татах
↑ дээш татах
↑ зуу татах
↑ намтар татах
↑ нүд хуу татах
↑ өөд нь татах
↑ өрцөө татах
↑ салаа татах
↑ солби татах
↑ сэтгэлээ татах
↑ тал тохой татах
↑ уруу татах
↑ ус татах
↑ хэл ам татах
↑ шил нь татах
↑ элэг татах
Зүйр цэцэн үг
Татавч тасрахгүй
Матавч хугарахгүй
Хоршоо үг
татах түлхэх — а.юмыг хүчлэн нааш цааш болгох; б.шилж. урваж шарвах, зангаа хувиргах, бусдыг гадуурхах
татах чангаах — а.юмыг үгтээн нааш болгох; б.шилж. хүнийг элдвээр туршин оролдох, эргүүлэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *tata-, compare Buryat татаха (tataxa), Kalmyk татх (tatx). May be compared with Proto-Turkic *tart-, see Turkish tartmak. Sense "to smoke, to inhale" is a semantic loan from Chinese 抽 (chōu, “to draw”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.