хаах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаалга, цонх, шүүгээ савны амсар зэргийг дарж битүүлэх
- 2.Дэлгэсэн ном бичгийн хуудсыг нийлүүлж хураах
- 3.Явах, хөдлөх, урсах хөдөлгөөнийг зогсоох
- 4.Халхлах
- 5.Үйл ажиллагааг төгсгөх
- 6.шилжсэн утгаХавчих, гадуурхах
- 7.шилжсэн утгаЮмыг ор нэрийн төдий гүйцэтгэх
- 8.шилжсэн утгаНуух
- 1.Албан үүрэг гүйцэтгэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto close, block, obstruct
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хаах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хаана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хаалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хаав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хаажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хаасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хаадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хаагаад |
| Болзох нөхцөл (-вал) | хаавал |
| Хүсэх (-маар) | хаамаар |
| Захирах (-аарай) | хаагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хаахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хонгил хаах — а.хонгилыг битүүлэх, бөглөх; б.хонгилд тээг тавьж хүн орохыг хориглох
номоо хаах — номоо хуудсыг нь хавсран хураах
гарц хаах — гарц бөглөх, гарц боох
зам хаах — замд хөндөлсөх, замд саад болох
ус хаах — ус урсахыг болиулах
жавар хаах — жавар нөмөрлөх, жавраас хамгаалах
салхи хаах — салхинаас нөмөрлөх
хурал хаах — хуралдааныг төгсгөх
алба хаах — албан үүрэг гүйцэтгэх
цэргийн алба хаах — цэрэг. - цэргийн хугацаат албыг гүйцээх
Хэлц үг
ам хаах — юмыг хийсэн нэр зүүж ам таглах
Хоршоо үг
хаах боох — а.юмыг чөлөөтэй нэвтрүүлэхгүйн тулд хаалт боолт барих; б.шилж. хавчих, гадуурхах
нуух хаах — ямар нэг зүйлийг бусдад үзүүлж харуулахыг хүсэхгүй байх
Үгийн гарал
From Proto-Mongolic *kaxa-. Probably related with Proto-Turkic *kapa-, compare Turkish kapamak.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.