дуусах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хугацаа гүйцэх, төгсөх
- 2.Үйл явдлын төгсөх, өндөрлөх
- 3.Барах, гүйцээх
- 4.Гүйцэх, барагдах
- 5.Өнгөрөх, нас барах, үгүй болох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дуусах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дуусна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дууслаа |
| Өнгөрсөн цаг (-в) | дуусав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дуусжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дууссан |
| Хэвшсэн нэр (-даг) | дуусдаг |
| Холбох нөхцөл (-ж) | дуусаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дуусаад |
| Болзох нөхцөл (-вал) | дуусвал |
| Хүсэх (-маар) | дуусмаар |
| Захирах (-аарай) | дуусаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | дуусахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сар дуусах — сарын хугацаа гүйцэх
дайн дуусах — дайны гал унтрах
хичээл дуусах — хичээлийн цаг өндөрлөх
буянаа дуусах — буянаа барах
зүйл дуусах — а.анги, хэсэг өндөрлөх; б.үхэх, нас барах
тооцоо дуусах — тооцоогүй болох
дуусаагүй барилга — барьж гүйцээгүй, ашиглалтанд өгөөгүй барилга байгууламж
үхээд дуусах — үхэж үрэгдсээр үгүй болох
Зүйр цэцэн үг
Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.