гүйцэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зорьсон хүссэн үйл явдал хангагдах
- 2.Юм төгсөх, дуусах, барагдах
- 3.Юмны хэмжээ хүрэлцэх, бүрдэх, бүрэн бүтэн болох
- 4.Юмыг хөөн зэрэгцэх, хүрэх
- 5.Ядарч туйлдах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto achieve, attain, end in, overtake
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гүйцэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гүйцнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гүйцлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | гүйцэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гүйцжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гүйцсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | гүйцдэг |
| Холбох нөхцөл (-ж) | гүйцэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гүйцээд |
| Болзох нөхцөл (-вал) | гүйцвэл |
| Хүсэх (-маар) | гүйцмээр |
| Захирах (-аарай) | гүйцээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | гүйцэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
санаа гүйцэх — санаандаа хүрэх, сэтгэл ханах
хүсэл гүйцэх — хүсэл биелэх
хийж гүйцэх — хийж дуусах
хугацаа гүйцэх — хугацаа дуусах
хэрэглэж гүйцэх — барагдах
нас гүйцэх — том хүн болох
шүд гүйцэх — шүд бүрэн ургах, нас гүйцэх
гүйцэж очих — юмыг хөөн зэрэгцэх
гүйцээд түрүүлэх — гүйцэж түрүүлэх
нэхэн гүйцэх — хөөн гүйцэх
хөөн гүйцэх — юмыг хөөн зэрэгцэх
Хэлц үг
үнэг гүйцэх — ихэд өлсөх
гүйцэхээ мэдэж довтол, онохоо мэдэж харва — бололцоогүй юмыг сохроор бүү хий
↑амьсгалын тоо гүйцэх
↑ бие гүйцэх
↑ нас гүйцэх
↑ насны тоо гүйцэх
↑ өд сөд нь ургаж гүйцэх
↑ өрөөлтэй морь гүйцэхээ байх
↑ тоо гүйцэх
↑ ус уух хоногийн тоо гүйцэх
↑ үнэг гүйцэх
↑ хоногийн тоо гүйцэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.