дарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг доош болгохоор хүчдэх
- 2.Юмны хэв дүрсийг юман дээр гаргах
- 3.Далдлах, бүрхэх
- 4.Доош нь болгох
- 5.Намжуулах, хорогдуулах
- 6.Давхцах, дээрээс нь нэрмэх
- 7.Юмыг хадгалах нөөцлөх
- 8.Нөөцлөх
- 9.Ялах, устгах
- 10.Мөрдөн мөшгөх, хөөж гүйцэх
- 11.Жимс жимсгэнээр дарс хийх, исгэх
- 12.Хаах, түгжих
- 1.дарах ваар (үзүүр захыг нь дарж угсрах дээврийн ваар).
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto repress
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | дарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | даржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | дардаг |
| Холбох нөхцөл (-ж) | дарж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дараад |
| Болзох нөхцөл (-вал) | дарвал |
| Хүсэх (-маар) | дармаар |
| Захирах (-аарай) | дараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | дарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модоор дарах — юмны дээр мод овоолох
төмрөөр дарах — дээр нь төмөр тавих
бух дарах — хуучир. - эрт үед ашиглаж байсан төмрийн хүдэр хайлуулан боловсруулах арга
онх дарах — а.тогл. Хятадын буу хэмээх тоглоом тоглох; б.шилж. тааж тааварлах
бар дарах — барын хэвийг гаргах
тамга дарах/тэмдэг дарах — тэмдэг тавих
хуруу дарах — а.эрхийгээр эхлэн тоолох; б.тогл. нуусан хурууг олж тоглох; в.төлөг мэргэнд эрхийгээр бусад хурууны үеийг тоолох
эрхий дарах — эрхий хурууны ормыг бичиг дээр дарж баталгаа болгох
алга дарам — а.өргөнөөрөө нэгэн алгын хэр хэмжээтэй; б.шилж. өчүүхэн жижиг
хог дарах — а.хог их болох; б.хогийг цэвэрлэх, булах
шороо дарах — шороо бүрхэх
дарж бичих — үзэг, бийрний толгойг доош хүчлэн бичих
толгой дарах — а.толгойгоо гудайлгах; б.толгой дараалах
амьсгаагаа дарах — түр амсхийх
насаа дарах — насаа багасгаж хэлэх
омгийг нь дарах — а.ааг сүрийг нь бууруулах, зориг цөсийг нь мохоох; б.юмыг исгэх болон барьж оёхдоо хошуурсан хэсгийг нь нугалах
өр дарах — а.хэн нэгнээс зээлсэн зүйлийнхээ оронд өөр юм өгч төлөх; б.бусдад өгөх ёстой зүйлээ өгч дуусах
уураа дарах — уураа барих
үнэ дарах — а.цалин өгөхгүй хэт удаах; б.үнэ хорогдуулах
цалин дарах — цалингаас суутгах
чимээ дарах — чимээ шуугианыг намжаах
ажил дарах — олон ажил давхцах
нас дарах — а.нас өндөр болж тамир тэнхээ муудах; б.амьдарсан жилээ дутуу хэлэх
хөл дарах — хүн олноор ирэх
шилээ дарах — ар араасаа давхцах
мал дарах — малын тоо, толгойг нуух
ногоо дарах — а.ногооны зүйлийг давсалж хадгалах; б.ногоог бөөнөөр нь худалдаж авах
тоо дарах — дутуу тоо гаргах
бараа дарах — дамын худалдаачид элбэг барааг ховор болохоор нь худалдаалахаар нөөцлөх
хав дарах — чанд хадгалах
дайснаа дарах — дайснаа буулган авах, устгах
толгой даран устгах — бүгдийг нь хүйс тэмтрэх
даран одох — завдуулахгүй уулгалан булаах
дайсныг хөөн дарах — хөөж устгах
хад дарах — хад исгэх
хаалга дарах — хаалга түгжих
өл дарах — өлсгөлөн үедээ бага сага юм идэх
хор дарах — хорны үйлчлэлийг намдаах, зогсоох
дэв дарах — хэт шунал, хорхойгоо намжаах
шувуу өндөг дарах — шувуу өндөгөө дулаан хучин бойжуулах
- … болон өөр 2
Хэлц үг
буу дарах — онх дарах
хар дарах — муу муухай, аймшигтай юм зүүдлэх
↑аагий нь дарах
↑ гилийн ноёнгоор бундангийн хатан дарах
↑ гулиа дарж, голио гишгэх
↑ гэзэг дарах
↑ зуузай дарах
↑ махан дээр ма тамга дарах
↑ нас дарах
↑ олбог дарах
↑ омрууг нь дарах
↑ толгой дарах
↑ хазаар дарах
↑ хар дарах
↑ хорхой дарах
↑ хөл дарах
↑ хуруу дарах
↑ царай дарах
↑ цөсийг нь дарах
Зүйр цэцэн үг
Өндөгөө дарсан шувуу шиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.