тунах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэний булингар савны ёроолд үлдэх
- 2.Борооны ус зэрэг шингэн зүйл газар шингэхгүй үлдэх
- 3.шилжсэн утгаШигшигдэн шилэгдэж үлдэх
- 4.Хувцас бөс зэргийг оёход татагдаж атираа, үрчлээ гарах;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тунах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тунана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тунлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тунав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тунажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тунасан |
| Хэвшсэн нэр (-даг) | тунадаг |
| Холбох нөхцөл (-ж) | тунаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тунаад |
| Болзох нөхцөл (-вал) | тунавал |
| Хүсэх (-маар) | тунамаар |
| Захирах (-аарай) | тунаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тунахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нитгэл тунах — чанасан махны шөлний нитгэл үлдэх
өтгөрч тунах — шингэн зүйлийн дотор холилдсон зүйл өтгөрөн тунаж үлдэх
шаар тунах — шаар савны ёроолд тунаж үлдэх
ус тунаж тогтох — ус газрын хөрсөнд шингэхгүй тогтох
тэмцээнд тунаж үлдэх — тэмцээнд шалгарч үлдэх
тунаж үлдсэн бөх — олон бөхөөс хамгийн сүүлд шалгарч үлдсэн бөх
утас тунах — утас ончрох, гогцоорох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.