хориглох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Буруугаар явахыг зогсоож ятган болиулах, таслан зогсоох
- 2.Хорио цээр тавих, үл зөвшөөрөх
- 3.Хамгаалах, дайсны давшилтыг зогсоох
- 4.Юмыг хаах, боох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хориглох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хориглоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хориглолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хориглов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хоригложээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хориглосон |
| Хэвшсэн нэр (-даг) | хориглодог |
| Холбох нөхцөл (-ж) | хориглож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хориглоод |
| Болзох нөхцөл (-вал) | хоригловол |
| Хүсэх (-маар) | хоригломоор |
| Захирах (-аарай) | хориглоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хориглохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хориглон зогсоох — а.уг зүйлийн хийж болохгүйг ятган болиулах; б.явах зорчих замд нь саад болох
хориглон хэлэх — ятган хэлэх, сургамжлан хэлэх
хориглон цаазлах — хатуу хорих, бүрмөсөн болиулах, зогсоох
дархан цаазат ууланд ан хийхийг хориглох — дархан цаазат ууланд ан хийх хорио тавих
тамхи татахыг хориглох — тамхи татахыг үл зөвшөөрөх
хориглон байлдах — хориг хийн байлдах
хориглон хамгаалах — хориг хийн хамгаалах
зам хориглох — зам хаах
Хоршоо үг
хориглох цээрлэх — тухайн зүйлийг үйлдэхийг хатуу цаазлах
Товчилсон үг
ЦТБХГ — Цөмийн Туршилтыг Бүрэн Хориглох Гэрээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.