шахах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг ойртуулан бөөгнөрүүлж нягт, чигжүү болгох
- 2.Юмнаас ялган гаргаж авах
- 3.Ойр болох; дөхөх
- 4.Хавчих, хүчлэх
- 5.Идшинд хэрэглэх зарим малыг тусгайлан тэжээж бордох, таргалуулах
- 6.шилжсэн утгаҮйлдвэр, албан газар, хувь хүнд шаардлагатай болон шаардлагагүй бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдан борлуулах.
- 1.хуучир. Урьдын цагт үйл хэргийн үнэн зөвийг батлуулан тангараглуулахаар шахаанд оруулах, бузар юмны доогуур шургуулах
- 2.Тулган шаардах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto press; to squeeze out; to clamp; to put pressure on; to oppress; to push (a product); to draw closer; to fatten (an animal)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шахах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шахна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шахлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | шахав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шахжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шахсан |
| Хэвшсэн нэр (-даг) | шахдаг |
| Холбох нөхцөл (-ж) | шахаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шахаад |
| Болзох нөхцөл (-вал) | шахвал |
| Хүсэх (-маар) | шахмаар |
| Захирах (-аарай) | шахаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | шахахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шахаж суух — ойртон, зайгүй суух
шахаж хураах — ачаа барааг хооронд нь зай завсаргүй хураах
бяслаг шахах — бяслагийг нягт болгох, усгүй болтол нягтруулах
шал шахах — шалыг зай засаргүй болгох
шахаж гаргах — хяхан хавчих, зайлуулах, холдуулах
шахаж зайлуулах — а.шахаж гаргах; б.түлхэж, түрж байрнаас нь шилжүүлэх
идээ бээрийг нь шахах — идээ бээрийг нь ялгаж гаргах
усыг нь шахах — усыг нь ялгаж гаргах
баяр болох шахаж байна — баяр болох дөхөж байна
дуусах шахах — хоол унд, бараа таваар дуусах дөхөх
ирэх шахах — ирэх хугацаа нь дөхөх, ойртох
уйлах шахах — уйлах дөхөх
шахан барих — хавчин барих
багалзуурыг нь шахах — бусдын багалзуурыг базаж шахах
хоолой шахах — хоолой боох, хавчих
гахай шахаж бордох — гахайг идшинд хэрэглэхээр тусгайлан тэжээж бордох
үхэр шахаж бордох — үхрийг идшинд хэрэглэхээр тусгайлан тэжээж бордох
шахаа шахах — шахаанд оруулах
айргаар шахах — айраг уухыг тулгах
архиар шахах — архи уухыг хүчлэн тулгах
өр төлбөрийг нэхэж шахах — өр төлбөрийг нэхэж тулган шаардах
үг өчгийг асууж шахах — үг өчгөө өгөхийг тулган шаардаж асуух
Хэлц үг
шахсан бяслаг шиг — өөгүй, маш нягт
нүдээ өгөх шахах — ямар нэгэн зүйлд шунан дурлах
↑ нүдээ өгөх шахах
↑ толгой залгих шахах
Хоршоо үг
чигцэх шахах — чигжүү, нягт болгох
шахах шаардах — хүч түрэн тушаах, тулгах
Үгийн гарал
From Proto-Mongolic *sïqa-. Akin to Proto-Turkic *sïk-. Compare Dongxiang shigha (“to pound, to get near”), Turkish sıkmak (“to squeeze”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.