хадаас
Тайлбар
- 1.Гол төлөв төмрөөр хийсэн, нэг талдаа хурц үзүүртэй, нөгөө талдаа тав бүхий эд зүйлийг тогтоох, бэхлэх хэрэгсэл
- 1.Нарийн тоо тогтоож өгсөн зүйлээс дутвал гүйцээхээр бэлтгэл болгож илүү хийсэн зүйл
- 2.Дутсан зүйлийг нөхөхөөр илүү бэлдсэн юм
- 1.мал эмнэлэгХонинд тусах нэгэн зүйл халдварт өвчин.
- 1.ургамалНарийн урт навчтай, цэцэг нь шар, хүрэн, бут бутаар ургах сөөг ургамал, хортой, эмнэлэгт хэрэглэнэ.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnail (fastener); spike
Нийлмэл үг
малгайт хадаас — том тав бүхий хадаас
модон хадаас — модон эдлэлийг хавсарч бэхлэхэд зориулан зорсон хуруу мэт мод
төмөр хадаас — эд зүйлийг бэхлэхэд зориулж хийсэн нэг талдаа шовх үзүүртэй, нөгөө талдаа хавтгай малгай тавтай төмрөөр хийдэг хэрэгсэл
хулсан хадаас — хулсаар хийсэн хадас
хадаасны тав — хадаасны хавтгай толгой
хадаасны таг — паалантай вааран дээвэртэй сүм дуганы барилгын төгсгөлийн эр ваарыг дээврийн банзтай хадаж тогтоосон хадаасан завсраар борооны ус, цас орохоос хамгаалж янз бүрийн чимэглэл дүрстэй ваараар хийсэн таг
хадаастай хийх — илүү хийх
хадаасны мал — хуучир. - албанд илүү тоогоор бэлтгэсэн мал
хадаасны хүн — хуучир. - албанд илүү тоогоор гарсан хүн, нөөцийн хүн
Үгийн гарал
хад (xad) + -аас (-aas)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.