өргөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг уг байрнаас нь салган дээш болгох
- 2.Өгөхийн хүндэтгэл, өргөмжлөх
- 3.Асран сувилах, халамжлах
- 4.Хүүхэд үрчилж авах
- 5.шилжсэн утгаХөхүүлэн сайшаах, хөөргөн магтах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өргөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өргөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өргөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өргөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өргөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өргөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өргөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өргөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өргөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өргөвөл |
| Хүсэх (-маар) | өргөмөөр |
| Захирах (-аарай) | өргөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өргөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
туг өргөх — тугийг дээр байрлуулах буюу дээш болгон хийсгэх
гар өргөх — а.гараа дээш болгох; б.шилж. бууж өгөх
сүүлээ өргөх — а.сүүлээ агсах; б.шилж. Сагсуурах, онгирох
толгойгоо өргөх — а.толгойгоо дээш болгох; б.шилж. Дарамт хавчилтаас салах
хундага өргөх — хундагаа дээр өргөн үг хэлж хундагатай юмаа тогтоох
өргөсөн нэр — хүндэтгэн цоллосон нэр
өргөх бичиг — ямар нэгэн зүйлийг шаардаж биелүүлүүлэхээр дээд байгууллагад өгөх бичиг
хандив өргөх — хандив өгөх
өргөн барих — ихэс дээдэст ямар нэгэн зүйлийг өргөн мэдүүлэх
өргөн барих айлтгал бичиг — хуучир. - эзэд дээдэст баяртайгаар гардуулах бичиг
өргөн барих нугалбар — хуучир. - бага албан тушаалтай түшмэд дээд албаны түшмэлтэй уулзахдаа өөрийн овог, хэргэм зэргийг бичиж гурав нугалан барих бичиг
өргөн айлтгах — хүндлэн дээдлэж хэлэх
ес өргөх — хуучир. - есөн цагаан бэлэг өгөх
ааваа өргөх — аавыгаа харж халамжлах
өргөсөн хүүхэд — үрчилж авч өсгөсөн хүүхэд
өргөж авах — а.бусдын хүүхдийг үрчилж авах; б.шилж. дэмжлэг үзүүлэх
биеэ өргөх — өөрийгөө магтах
сурагчийг өргөж дүгнэх — сурагчийг дүгнэхдээ бодот чадвараас нь хэтэрсэн сайн дүн тавих, дүнг нь ахиулах
өргөн магтах — зориудаар худал магтаж хөөргөх
дуугаа өргөх — дуугаа чангаруулах, дууныхаа аясыг өндөр болгох
галдаа өөх өргөх — өөх хийж, галаа хөгжөөх
зул өргөх — зул асаах
сүү өргөх — сүүгээр цацал цацах
цацал өргөх — тэнгэр бурхан, газар дэлхийд дээж цацах
өргөж хаях — эсрэг бөхөө газраас хөндийрүүлэн дээр гаргаж хаях
Хэлц үг
ая өргөх — дуулах
алтан хошуу өргөх — ховлох
↑алтан хошуу өргөх
↑ ая өргөх
↑ биеэ өргөх
↑ гар өргөх
↑ дуугаа өргөх
↑ сүүлээ өргөх
↑ толгойгоо өргөх
↑ тоосоо өргөх
Өгөх тутам авдаг
Өргөх тутам өндийдөг
Хоршоо үг
өргөх асрах — халамжлан тэтгэх
өргөх тэтгэх — тус дэм болох, асрах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.