туслах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тус болох, тус хийх, тус үзүүлэх
- 2.Сайн дураар юм өгч, нэмэр хандив болгох
- 3.Хавсарга болох
- 1.тодорхой нэг зорилгод хүрэхэд шаардлагатай хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto help, assist, succour
- нэр үгassistant; aide; aider
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | туслах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | туслалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | туслав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | туслаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | туслаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | туслахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажилд нь туслах — ажилд нь тус болох
ахдаа туслах — ахдаа тус болох
хүчин туслах — хүчээ өгөх зүтгэх
туслан нийлүүлэх — ямар нэг эю барааг тус болгон нийлүүлэх
туслан олгох — тус болгон олгох
туслан тэтгэх — тус болгон харж үзэх, энэрэн тэтгэх
туслах хэл — нийгмийн харилцааны аль нэг хэсэгт үйлчилдэг зохиомол хэл
мөнгө төгрөгөөр туслах — мөнгөөр нэмэр болох, мөнгөөр дэм үзүүлэх
хандив өгч туслах — тухайн ажил хэрэгт мөнгө төгрөг болон эд зүйл хандив өргөн тус болох
туслах чанарын аж ахуй — дагалдах, хоёрдугаар зэргийн аж ахуй
туслах үйл үг хэл — шинж. - нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнд орж, тухайн үйл буюу байдлыг чухам хэзээ болсон, болж байгаа, болох цагийг заах үйл үг
туслах үйлдвэр — хавсарга үйлдвэр
цэргийн хэлтсийн туслах — цэрэг. - цэргийн хэлтсийн ажил хэрэгт туслах ажилтан
Зүйр цэцэн үг
Тусалбал тууштай нь
Болзвол бодтой нь
Хоршоо үг
туслах дэмнэх — тус дэм болох
туслах дэмжих — бусдын ажил үйл, амьдрал ахуйг урамшуулан тэтгэх, бусдад тус дэм болох
Товчилсон үг
АБТС — Ажилгүйдлийг Бууруулахад Туслах Сан
БХТН — Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэг
БХТНТЗ — Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Төв Зөвлөл
ТАА — Туслах Аж Ахуй
УБХТН — Улсыг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэг
ҮҮАТН — Үйлдвэр, Үйлчилгээний Ажилд Туслах Нийгэмлэг
ХБХТН — Хөдөлмөр, Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэг
ЦСБТОНБ — Цагдан Сэргийлэх Байгууллагад Туслах Олон Нийтийн Баг
ЭШТА — Эрдэм Шинжилгээний Туслах Ажилтан
Үгийн гарал
тус (tus, “help”) + -лах (-lax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.