хангах
Тайлбар
- 1.Эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагыг биелүүлэх
- 2.Дутагдаж гачигдаж байгаа зүйлийг нь бүрэн өгөх
- 3.Тавьсан шаардлагад нийцэх
Ойролцоо үг
Нийлмэл үг
бах хангах — бах тавыг нь гүйцэлдүүлэх
хүслийг нь хангах — хүслийг нь биелүүлэх, хүслийг нь гүйцээх
ханган нийлүүлэх бааз — элдэв бараа таваар, техник хэрэгсэл бусад хэрэгцээтэй зүйлийг нь бэлдэх үүрэг бүхий албан байгууллага
аюулгүй байдлыг хангах — осол аюулгүй байхаар бүх зүйлийг зохицуулах
хүнс тэжээлээр хангах — хүнс тэжээл бүрэн дүүрэн олгох
цахилгаан эрчим хүчээр хангах — цахилгаан эрчим хүчээр таслахгүй байх
болзол хангах — тавьсан шаардлагыг нь биелүүлэх, тавьсан нөхцөлд нь тэнцэх
Хэлц үг
элдүүрийг нь хангах — ажил хөдөлмөрт сургаж хатуужуулах
Товчилсон үг
ААБХД — Ажиллагааны Аюулгүй Байдлыг Хангах Дүрэм
АБХА — Аюулгүй Байдлыг Хангах Алба
АХМБХЯБХК — Албан Хэргийг Монгол Бичгээр Хөтлөн Явуулах Бэлтгэлийг Хангах Комисс
ГАБХГ — Гадаад Аюулгүй Байдлыг Хангах Газар
МАБХА — Мэдээллийн Аюулгүй Байдлыг Хангах Алба
МАБХТ — Мэдээллийн Аюулгүй Байдлыг Хангах Тасаг
УАБХГ — Улсын Аюулгүй Байдлыг Хангах Газар
УАБХЕГ — Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.