атгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг гарынхаа хуруугаар хумин барих
- 2.шилжсэн утгаЗахирах, дарангуйлах;
- 3.шилжсэн утгаНударга зангидах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | атгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | атгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | атгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | атгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | атгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | атгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | атгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | атгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | атгаад |
| Болзох нөхцөл (-вал) | атгавал |
| Хүсэх (-маар) | атгамаар |
| Захирах (-аарай) | атгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | атгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гар атгах — гар барих
жолоо атгах — а.жолоо барих; б.машин тэрэг жолоодох
тас атгах — чанга барих
төрийн жолоог атгах — төрийн эрх барих дээд тушаал хаших
Хэлц үг
чамлахаар чанга атга — юмыг голох, олзонд хэт их шунах хэрэггүй хэмээсэн сургамж
суусан газраасаа шороо атгах — үл ялих зүйлээс ч ашиг хонжоо олох сүйхээтэй
тэнгэрийн умдаг атгах — ховорхон аз завшаан тохиох
↑бугуй бариад булчин атгах
↑ гартаа атгах
↑ жолоо атгах
↑ зүрхийг нь атгах
↑ судсыг нь атгах
↑ суусан газраасаа шороо атгах
↑ тэнгэрийн умдаг атгах
↑ халуун чихийг нь атгах
↑ халуун чихийг нь атгуулах
↑ юм атгуулах
Арван хүнд ах байдаг
Атгах шагайнд эр байдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.