зуурах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нунтаг үйрмэг юманд шингэн юм хольж хутган, найруулах
- 1.Өвчин эмгэгийн хороор зажлуур булчин хэт агшсанаас ам, шүд ангайхгүй болох, гар хөших, атгаснаа тавихгүй болох
- 2.Хайч, өрөлбө, бахь зэргийн хазаж хавчих юм ангайхдаа гажих
- 3.Ямар нэгэн юм гацаж саатах
- 4.Бариад үл тавих салахгүй байх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto knead; to mix
- үйл үгto lock (of jaws); to clutch at, to cling to
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зуурах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зуурна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зуурлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зуурав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зуурчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зуурсан |
| Хэвшсэн нэр (-даг) | зуурдаг |
| Холбох нөхцөл (-ж) | зуурч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зуураад |
| Болзох нөхцөл (-вал) | зуурвал |
| Хүсэх (-маар) | зуурмаар |
| Захирах (-аарай) | зуураарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зуурахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гурил зуурах — хуурай нунтаг гурилыг усаар багсарч нухан хэвд оруулах
өтгөн зуурах — ус багатай багсран найруулах
шингэн зуурах — ус ихтэй найруулах
шүд зуурах — эрүүний булчин хэт чангарснаас шүдний зуулт салахгүй болох
хайч зуурах — хайчны ир ангайх дэлгэхдээ муу болох
хөрөө зуурах — хөрөө зуугдах
хаалга зуурах — хаалга гацах
цоож зуурах — цоож гацаж хөшүүн болох
гараас зуурах — гараас тас атгах, тавихгүй байх
хормойноос зуурах — хормойноос чаргууцалдах
Үгийн гарал
From Proto-Mongolic *juxura-, from Proto-Turkic *yugur-. Compare Buryat зуураха (zuuraxa), Kalmyk зуурх (zuurx), Dongxiang zhuwa, zhura; Turkish yoğurmak.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.