Үндсэн хэсэг рүү шилжих

тогтоох

үйл үгнэр үг/tʰɔɡtʰɔx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Юмны урсах, давших зэрэг хөдөлгөөнийг зогсоох, саатуулах
  2. 2.
    Юмыг бэхэлж хөдөлгөөнгүй болгох;
  3. 3.
    Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоол гаргах, батлах
  4. 4.
    Шинэ зүйлийг үүсгэн байгуулах, бий болгох
  5. 5.
    Учир зүйг судлан тодорхойлох
  6. 6.
    шилжсэн утгаЦээжлэх
  7. 7.
    шилжсэн утгаТовлох, хэвшүүлэх
  8. 8.
    шилжсэн утгахүндэт
  9. 9.
    шилжсэн утгаИдсэн уусан зүйлээ шингээх
  10. 10.
    шилжсэн утгаМал, амьтны хүч таргыг хэвээр байлгах

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгcausative voice in -оох (-oox) of тогтох (togtox, “to settle”); to determine, to set; to place the foundation of, to set, to establish; to bring a decision, make a solution; to fasten something down, to hold back; to remember (to commit something to memory); to digest; to fatten (animals)

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)тогтоох
Одоо ирээдүй цаг (-на)тогтооно
Өнгөрсөн цаг (-лаа)тогтоолоо
Өнгөрсөн цаг (-в)тогтоов
Өнгөрсөн цаг (-жээ)тогтоожээ
Үйлдсэн нэр (-сан)тогтоосон
Хэвшсэн нэр (-даг)тогтоодог
Холбох нөхцөл (-ж)тогтоож
Урьдчилах нөхцөл (-аад)тогтоогоод
Болзох нөхцөл (-вал)тогтоовол
Хүсэх (-маар)тогтоомоор
Захирах (-аарай)тогтоогоорой
Үгүйсгэх (-хгүй)тогтоохгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • дайралтыг тогтоох — дайсны эрчимтэй довтолгооныг хориглон саатуулах

  • нулимсаа тогтоох — нулимсаа хорих

  • хонь хургаа тогтоох — хонь хургаа нэг газар тогтвортой идээшлүүлэх

  • өглөөний хонь тогтоох — хонийг хоёр сааж байгаа үед үдийн саам хүртэл хариулах

  • хууль тогтоох — хууль батлан гаргах

  • засаг төрийг тогтоох — засаг төрийг бий болгох, байгуулах

  • харилцаа тогтоох — шинэ хэлхээ холбоо үүсгэх, бий болгох

  • хэлхээ холбоо тогтоох — хэн нэгэн хүн, байгууллага, улс оронтой ажил хэргийн болон амин хувийн харилцаа үүсгэх

  • үнэн мөнийг тогтоох — хэрэг явдлын үнэн зөвийг олж тодорхойлох

  • язгуурыг тогтоох — а.уг зүйлийн гарал үүслийг нь судлан тодорхойлох; б.уг зүйлийг нөхцөл шалтгаан, мөн чанарыг нь тодорхойлох

  • ерд тогтоосон таалал — хуучир. - суурь онол, үндсэн сургаал номлол

  • юм тогтоохдоо сайн — юм цээжлэхдээ сайн

  • юм тогтоохдоо муу — юм цээжлэхдээ муу

  • тогтоосон ёсоор — тогтсон ёсоор, хэвшиж заншсан ёсоор

  • журам тогтоох — журам хэвшүүлэх

  • хугацаа тогтоох — хугацаа товлох

  • хундагатай архиа тогтоох — хундагтай архиа уух

  • уусан эмээ тогтоох — уусан эмээ шингээх

  • малын тарга хүч тогтоох — мал тарга хүчийг хэвээр байлгах

Хоршоо үг

  • нүдлэх тогтоох — ой тойндоо ортол цээжлэх

Товчилсон үг

  • МЕТТТ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Тест

  • МЕТТШ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Шалгалт

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.