Үндсэн хэсэг рүү шилжих

тогтох

үйл үгнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Орших, хөдөлбөргүй болох
  2. 2.
    Урсаж хөдөлж байсан зүйл урсах, хөдлөхөө болих, тунах
  3. 3.
    Мал тогтуун идээшлэх
  4. 4.
    шилжсэн утгаИдээ ундаа биед шингэх;
  5. 5.
    шилжсэн утгаҮүсч бүрэлдэх
  6. 6.
    шилжсэн утгаӨвчин эдгэрсний дараа биед эмгэг үлдэх
  7. 7.
    шилжсэн утгаНаалдах, бий болох
  8. 8.
    шилжсэн утгаШийдвэрлэх, нэг тийш болгох
  9. 9.
    шилжсэн утгаХэвших

Ойролцоо үг

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)тогтох
Одоо ирээдүй цаг (-на)тогтно
Өнгөрсөн цаг (-лаа)тогтлоо
Өнгөрсөн цаг (-в)тогтов
Өнгөрсөн цаг (-жээ)тогтжээ
Үйлдсэн нэр (-сан)тогтсон
Хэвшсэн нэр (-даг)тогтдог
Холбох нөхцөл (-ж)тогтож
Урьдчилах нөхцөл (-аад)тогтоод
Болзох нөхцөл (-вал)тогтвол
Хүсэх (-маар)тогтмоор
Захирах (-аарай)тогтоорой
Үгүйсгэх (-хгүй)тогтохгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • оршин тогтох — оршин байх

  • тогтож ядах — нэг газраа удаан байж эс чадах, ямар нэгэн зүйлд ихэд тэмүүлэн байж ядах

  • ус тогтох — урсаж байсан ус урсахаа больж хонхор газар тунах, хуралдах

  • цус тогтох — цус гарахаа болих

  • бороо тогтох — бороо орохоо болих

  • салхи тогтох — салхи намдах, салхи салхилахаа болих, салхины хүч намдах

  • хонь тогтох — хонь нэг газраа тогтуун идээшлэх

  • нас тогтох — нас ахиж залуугийн хөнгөн хийсвэр байдал үгүй болж намба суух

  • сэтгэл тогтох — сэтгэл элдэв зүйлд зовнихоо больж төвшрөх

  • үүсэн тогтох — ямар нэг зүйл үүсэн бий болох

  • ардчилал тогтох — нийгэмд ардчилал бий болох

  • уул тогтох — уул бий болох

  • мэнгэр тогтох — мэнгэртэй болох

  • булдруу тогтох — үүссэн булдруу арилахгүй байх

  • сорви тогтох — сорвитой болох, сорви арилахгүй үлдэх

  • хир тогтох — хиртэй болох

  • өнгөр тогтох — а. Хүний гэдэс ходоод болон сав суулганы хананд наалдаа бий болох; б. шилж. Идээнд өег амархан цаддаг болох; в.шилж. Хөрөнгө зоорьтой болох

  • хэлэлцэн тогтох — хэлэлцэн нэг тийш болгох, хэлэлцэн шийдвэрлэх

  • тогтсон байдал — хэвшсэн байдал

  • тогтсон номлол — хэвшсэн номлол

  • тогтсон хууль цааз — батлан гаргаж хэвшүүлсэн хууль цааз

  • хэлэлцэж тогтсон гэрээ — олуул хэлэлцэж баталсан гэрээ

  • тогтсон заншил — уламжлал болон хэвшсэн заншил

Хэлц үг

  • чөтгөр ч тогтох аргагүй — маш хүйтэн

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.