Үндсэн хэсэг рүү шилжих

суух

үйл үгнэр үг/sʊːx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠠᠭᠤᠬᠤ

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Бөгсөөрөө юман дээр тулж байх
  2. 2.
    Далавчит амьтны юман дээр бууж зогсох
  3. 3.
    Машин, тэрэг зэрэг юмны хөдлөх явахад гэмтэл шалтгаан тохиолдох
  4. 4.
    Эрх тушаал, их ор эзлэх
  5. 5.
    Нэмэгдэх, ихдэх
  6. 6.
    Автобус унаагаар үйлчлүүлэх; автобусанд суух (автобусанд орох, автобусаар үйлчлүүлэх), рашаанд суух (рашаанаар эмчлэх
  7. 7.
    Суралцах, тухайн үйл хэрэгт оролцох
  8. 8.
    Хотгор болох, доош буух, нахийх
  9. 9.
    Ажилгүй сул болох
  10. 10.
    Үүл, манан тунаран тогтох; манан суух (манан тогтох), үүл суух (үүлших
  11. 11.
    Ургамал, амьтанд үр, жимс тогтох
  12. 12.
    Буур хээлтүүлэгт орох; 鮫Наалдах, тогтох, үүсэх
IIүйл үг
  1. 1.
    Газар нутаг, оронд амьдрах, орших, байх, албан хаах
  2. 2.
    Орон байшинд амьдрах, байх
  3. 3.
    Эр эм бололцон айл гэр болж амьдрах
IIIнэр үг
  1. 1.
    Бусдад өгөх аяны бэлэг;
  2. 2.
    Дайнд ялагдагсдаас авах татвар.

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto sit; to stand (of a winged animal), to perch; to ride (a bus); to get stuck, to die; to assume a position (of authority); to gain, to obtain, to accumulate (fat, greys, experience, understanding, ...); to bear (fruit, a fetus, ...); to enroll in, partake in (a class, a monastery, ...)

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)суух
Одоо ирээдүй цаг (-на)сууна
Өнгөрсөн цаг (-лаа)суулаа
Өнгөрсөн цаг (-в)суув
Өнгөрсөн цаг (-жээ)суужээ
Үйлдсэн нэр (-сан)суусан
Хэвшсэн нэр (-даг)суудаг
Холбох нөхцөл (-ж)сууж
Урьдчилах нөхцөл (-аад)суугаад
Болзох нөхцөл (-вал)суувал
Хүсэх (-маар)суумаар
Захирах (-аарай)суугаарай
Үгүйсгэх (-хгүй)суухгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • гэдрэг суух — а.адуу малын гэдрэг цахлан зүтгэж тасдуулах; б.шилж. хойш суух

  • дэмий суух — юу ч хийгүй үр бүтээл муутай байх

  • завилж суух — хоёр хөлийг нугалж хөл өлмий зөрүүлдэн суух

  • налайж суух — амар тайван, айх зүйлгүй тайван байх

  • налж суух — юмыг түшиж суух

  • нарлаж суух — наранд ээн суух

  • өвдөглөж суух — өвдгөө нугалж, өвдгөөрөө газар тулж суух

  • сандайлж суух — юмыг сандал болгон ашиглаж суух

  • сөгдөн суух — өвдгөө нугалан тэргүүнээ газар хүргэх

  • тухтай суух — ая тааваар суух

  • харуулдан суух — хүлээх

  • явган суух — өвдгөө нугалж хөл дээрээ суух

  • хөндөлдөн суух — эмээлийн дээрээ хөндлөн суух

  • суумал бурхан — завилж суусан бурхан

  • суумал бурхан гүймэл ширээ — оньсого. - морь унасан хүн

  • ялаа суух — ялаа ямар нэгэн зүйл дээр нисэн буух

  • машин суух — а.машин шавар шавхай зэрэгт орох; б.машин эвдрэх

  • захиран суух — захиран байран байх

  • ноён суух — ноён болох

  • эзэн суух — эзэн болох

  • хаан ширээнд суух — хааны ор эзлэх

  • албанд суух — алба хаших

  • атираа суух — атираатай болох

  • буурал суух — буурал үстэй болох

  • гэдэс суух — гэдэс ихтэй болох

  • зунгаг суух — зунгагтай болох

  • мах суух — таргалах

  • өөх суух — таргалах

  • согог суух — согогтой болох

  • тарга суух — таргалах

  • туршлага суух — туршлагатай болох

  • униар суух — униар татах

  • санаа суух — аливаад хэрсүү хандах

  • ухаан суух — а.юмны учир начрыг ухааран ойлгодог болох; б.буурь суурьтай болох

  • ухамсар суух — ухамсартай болох

  • хашир суух — хашир болох, юм мэддэг болох

  • булчин суух — булчинтай болох

  • лекцэнд суух — лекцэнд оролцох

  • сургуульд суух — сургуульд орж эрдэм сурах

  • хийдэд суух — хийдэд ном үзэх

  • … болон өөр 34

Хэлц үг

  • суусан газраасаа шороо атгах — үл ялих зүйлээс ч ашиг хонжоо олох сүйхээтэй

  • чөмөг суух — мал, амьтны таргалах

  • нар суух — орой болох

  • аавынд суух — шоронд орох

  • хөлд нь суух — а.Адуу малын хөлд сууж барих; б.шилж. Аргадаж ая тал засч байгаад санасандаа хүрэх гэж оролдох

  • уруу суух — чацга алдах

  • хойш сууж доош малтах зүйр — алив ажил хэрэгт хойргоших

  • ↑ багалзуур дээр нь суух

  • ↑ байшин суух

  • ↑ гар газар, хөл хөсөр суух

  • ↑ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ

  • ↑ соёлоор суух

  • ↑ хөлд нь суух

  • ↑ чигтээ суух

  • Зогсох нь мануул

  • Суух нь балин

  • Идэх нь мангас

  • Суух нь шумуул

  • Суух гээд чулуу шүүрч

  • Суниах гээд туулай цохих

  • Суух нь шумуул шиг

  • Шунах нь чоно шиг

  • Суух тутам залхуу болно

  • Идэх тутам ховдог болно

  • Явах хүнээр гал бүү түлүүл

  • Суух хүнээр татлага бүү татуул

Зүйр цэцэн үг

  • Суухад нь сугадаж босоход нь борвидох

  • Суусан цэцнээс явсан тэнэг дээр

  • Суусан хүний бодол олон

  • Сонссон хүний сонин олон

  • Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ

  • хойш сууж доош малтах

  • Суух тутам залхуу болно идэх тутам ховдог болно

  • Сууж үхэхээр явж үх

  • Суувал бөгсний мөр

  • Зогсвол хөлийн мөр

  • Суухгүй гээд хойморт

  • Идэхгүй гээд их аягаар

Хоршоо үг

  • нүүх суух — нэг газраас нөгөө рүү очих, нэг газартаа байран байх

Үгийн гарал

Compare Khitan 𘰷𘯺 (*s a).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.