нурах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хад чулуу, эрэг зэрэг байгалийн тогтоц өөрчлөгдөх
- 2.Бүтээн босгосон зүйл эвдэрч унах
- 3.Арьс, хөрс нимгэн газраараа нялцайж улайх;
- 4.шилжсэн утгаТөрийн байгууллага унах, мөхөх; шилж
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нурах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нурна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нурлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | нурав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нуржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нурсан |
| Хэвшсэн нэр (-даг) | нурдаг |
| Холбох нөхцөл (-ж) | нурж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нураад |
| Болзох нөхцөл (-вал) | нурвал |
| Хүсэх (-маар) | нурмаар |
| Захирах (-аарай) | нураарай |
| Үгүйсгэх (-хгүй) | нурахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
элс нурах — элс гулсан унах
барилга нурах — барьж босгосон зүйл тарж эвдрэх
найдвар нурах — болж бүтэх байх гэсэн зүйл бүтэмжгүй болох
төлөвлөгөө нурах — төлөвлөгөө биелэхгүй байх
бие нурах — үхэх
Хэлц үг
нурах байшинд нэг мод тус болохгүй — эвдрэн унаж буй зүйлийг өөд татаад ч нэмэргүй гэсэн санаа
тэнгэр нурах мэт дуу — тэнгэр нурж буй мэт их дуу чимээ
үйл ирэхэд уул нурах — дараалсан олон зовлон зүдүүр тохиолдох
Буурах айл дотроосоо
Нурах байшин дотроосоо
Нурах гэрт нэг мод тус болохгүй
Зүйр цэцэн үг
Өндрийн эцэст нурах
Төрсний эцэст үхэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.