нурам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Галтай, цогтой халуун үнс
- 2.шилжсэн утгаХэрүүл шуугиан
- 1.Модыг цавчиж цагаалалгүй овоолсон нь.
Англи утга
- нэр үгburning ashes, cinders; quarrel, fight
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нурам |
|---|---|
| Харьяалахын тийн | нурмын |
| Заахын тийн | нурмыг |
| Өгөх орших тийн | нурамд |
| Гарахын тийн | нурмаас |
| Үйлдэхийн тийн | нурмаар |
| Хамтрахын тийн | нурамтай |
| Чиглэхийн тийн | нурам руу |
| Олон тоо | нурмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нурманд булах — ямар нэгэн зүйлийг галтай үнсэнд булж болгох
нурам бургих — халуун үнс хөөрөн дэгдэх
нурам буцлах — хурц наранд шарагдсан элс шорооноос халуу оргих
үнс нурам бужигнах — үнс нурмыг онгичин дэгдээх
нурам занчих — сүржигнэн хий агсамнах
хэрүүлийн нурам унгатгах — хэрүүл шуугиан дэгдээх
Хэлц үг
нурам царайлах — уруу, дорой царай гаргах
нурам асгах — хэрүүл шуугиан гаргах
Уурлуулах гэж нурам асгаваас улаан гал болгон хөгжүүлж чадна (М.Цэдэндорж, Есөн хүсэл).
нурам занчих — сүржигнэн хий агсамнах
Гавьяа байгуулчихсан юм шиг л нурам занчиж, айл хотол үймүүлээд...
↑ халуун нурам руу хөлөө дүрэх
↑ хэрүүлийн нурам унгатгах
Хоршоо үг
үнс нурам — ямар нэгэн зүйл шатсаны дараа үлдэх нунтаг саарал зүйл
Үгийн гарал
Cognate with Buryat нурма (nurma), Kalmyk нурм (nurm).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.