бодох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сэтгэх, нягтлах, эргэцүүлэн санах, хянах
- 2.Тооцох, тооны бодлогын хариуг олж гаргах
- 3.Санан дурсах, эрхэмлэх
- 4.Таамаглах, нарийвчлах
- 5.шилжсэн утгаМуу санах
- 6.Харьцуулж адилтгах.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto think
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | бодох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | бодно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | бодлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | бодов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | боджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | бодсон |
| Хэвшсэн нэр (-даг) | боддог |
| Холбох нөхцөл (-ж) | бодож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | бодоод |
| Болзох нөхцөл (-вал) | бодвол |
| Хүсэх (-маар) | бодмоор |
| Захирах (-аарай) | бодоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | бодохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аргаа бодох — ажлыг хэрхэн гүйцэтгэх болон хэтдээ яах тухайгаа эргэцүүлэн үзэх
дотроо бодох — хүнд хэлэлгүй сэтгэх
юм бодох — а.элдвийг эргэцүүлэх; б.шилж. сэтгэлдээ сэв суулгах
данс бодох — данс тооцох
нэрээ бодох — өөрийн нэрийг эрхэмлэх
сургуульд байснаа бодох — сургуульд сурч байсан үеэ дурсан санах
эхийн ачийг бодох — эхийн ачийг санах
алсаа бодох — хэтийг таамаглах; ирээдүйд зэхэх
энэ тэрийг бодох — элдвийг таамаглах
өс бодох — өс хонзон өвөрлөх
Хэлц үг
бодоод бодоод, бодын шийр дөрөв — а.шавхагдах, хэмжээндээ
↑амиа бодох
↑ богино бодох
↑ данс бодох
↑ нэрээ бодох
↑ өс бодох
↑ тооцоо бодох
↑ хол бодох
↑ цаагуур бодох
Хоршоо үг
бодох сэтгэх — оюун ухаанаа ажиллуулах
санах бодох — санаа бодол төрөх
Товчилсон үг
НББ — Нягтлан Бодох Бүртгэл
НББА — Нягтлан Бодох Бүртгэлийн Алба
НББГ — Нягтлан Бодох Бүртгэлийн Газар
НББОУС — Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт
НББТ — Нягтлан Бодох Бүртгэлийн Тасаг
НББХ — Нягтлан Бодох Бүртгэлийн Хэлтэс
ТБТ — Тооцоолон Бодох Төв
ТБЭМ — Тооцоолон Бодох Электрон Машин
ЭТБМ — Электрон Тооцоолон Бодох Машин
Үгийн гарал
From Proto-Mongolic *bodu-, compare Buryat бодохо (bodoxo).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.