төлөвлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил үйлийг гүйцэтгэхийн өмнө хэрхэн яаж хийх тухай тоймлон боловсруулах
- 2.Ямар нэг хэмжээгээр тоймлон мэдэх, бараглах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | төлөвлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | төлөвлөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | төлөвлөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | төлөвлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | төлөвлөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | төлөвлөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | төлөвлөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | төлөвлөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | төлөвлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | төлөвлөвөл |
| Хүсэх (-маар) | төлөвлөмөөр |
| Захирах (-аарай) | төлөвлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | төлөвлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажлаа төлөвлөх — ажлаа хэрхэн гүйцэтгэхээ урьд-чилан боловсруулах
ажиллах хүчийг хуваарилан төлөвлөх — ажиллах хүчийг жигд тэнцүү хуваарилахаар урьдчилан боловсруулах
орлого зарлагаа төлөвлөх — орлого зарлагаа тэнцүү байлгахын тулд сайтар нягтлан бодох
үндсэн зорилтоо төлөвлөх — ямар нэг ажил хэргийг эхлэхийн өмнө гол зорилгоо тоймлох, боловсруулах
нислэгийн хуваарь төлөвлөх — онгоцны нислэгийн хуваарийг боловсруулах
санааг нь төлөвлөх — санааг тоймлон мэдэх, багцаалах
Хоршоо үг
төлөвлөх тэгшитгэх — зохицуулах, тохируулах, төлөвлөгөөний дагуу журамлах, цэгцлэх
төлөвлөх төсөвлөх — ямар нэг зүйлийг хийхийн өмнө хэр зэрэг хөрөнгөөр хэрхэн гүйцэтгэх тухай тоймлон боловсруулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.