үзэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зорилготойгоор ажиглаж шинжиж харах
- 2.Сурах, унших
- 3.Байцаан шинжлэх
- 4.Биеэрээ эдлэх, туулах, өнгөрүүлэх
- 5.Асарч энэрэх, туслах
- 6.Турших, сорих
- 7.Бодох, бодлого агуулах, тооцох
- 8.Мэрийх, чармайх
- 9.Хашир болох
- 10.хуучирсанМэргэ төлгө тавих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto see; to inspect, to investigate; to verify; to learn, to study; to experience, to undergo; to empathize; to test; to try, to attempt
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | үзэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | үзнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | үзлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | үзэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | үзжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | үзсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | үздэг |
| Холбох нөхцөл (-ж) | үзэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | үзээд |
| Болзох нөхцөл (-вал) | үзвэл |
| Хүсэх (-маар) | үзмээр |
| Захирах (-аарай) | үзээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | үзэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зэрэгцүүлэн үзэх — харьцуулах, ялгааг нь харах
кино үзэх — кино театрт юмуу зурагтаар кино үзэх
мууг нь үзэх — бусдын янзыг нь үзэж зовоох
нүдээрээ үзэх — өөрөө дэргэд нь байж харах
үзэн ядах — үзэж чадахаа болих, дургүй болох
ном үзэх — а.ном унших; б.бичиг эрдэмд суралцах
хэл үзэх — гадаад хэл сурах
сэтгүүл үзэх — сэтгүүл уншиж, танилцах
халуун үзэх — халуурсан эсэхийг шалгах
эмч үзэх — эмч өвчтөнийг шинжлэх
бэрхийг үзэх — зовлон туулах
жаргал үзэх — жаргал эдлэх, жаргах
элдвийг үзэх — янз бүрийн юм үзэж өнгөрүүлэх
үзэх харах хүнгүй — харж хандах хүнгүй, тусалж дэмжих хүнгүй
амсаж үзэх — а.амтыг нь үзэх; б.шилж. туулах, гэтлэх
амтыг нь үзэх — амтлах
туршиж үзэх — янз байдал, хандлагыг туршин мэдэх
хүчээ үзэх — а.хүч чадлаа хэмжиж үзэх, хэр хэмжээгээ мэдэх; б.юм хийх
янзыг нь үзэх — турших, сорих
буруу гэж үзэх — бурууд тооцох, буруутай гэж бодох
дорд үзэх — муу хэмээн тооцох
нөгөө талаас нь авч үзэх — нөгөө талаас нь харах, өөрөөр бодох
чухалд үзэх — чухал хэмээн тооцох
хичээж үзэх — мэрийх, чармайх
хянаж үзэх — дахин нягтлах
их юм үзэх — элдвийг харж дуулах
үхэхээс бусдыг үзэх — а.их юм үзэж нүд тайлах; б.хашир болох
төлгө үзэх — хүний төөрөг тавиланг урьдчилан харах; мэргэлэх
дал тавьж үзэх — дал шатааж мэргэлэх
Хэлц үг
үзэх нүд сонсох чих болох — туслах, гар хөл болох
эвэртэй туулай үзсэн мэт — цочин гайхах, эгдүүцэх
үзвэл үнс, харвал хальс — үзэж болохгүй
нүдний цагаанаар үзэх — үл тоомсорлох, жигших
нүүр үзэх — а.уулзах; б.цаг хугацааг туулан өнгөрөөх
ондоо үзэх — дорд үзэж алгачилах
солгой нүдээр үзэх — бусдыг дорд үзэх, алагчилж үзэх
ад үзэх — шоовдорлох, гадуурхах
утааг нь үзэх — айл гэр болгох, гэрлүүлэх
илүү үзэх — өөрөөсөө давуутайд атаархах
нэг нүдээр үзэхгүй — үзэн ядах, дургүй болох
нэгийгээ үзэх — хэн нь хэнийгээ дийлэхээ үзэх, тэмцэлдэх
нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах — хамаг хүчээ гарган тэмцэх
нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлах — хэрэг явдлын эцсийг үзэх
үзэж тарж үсэрч наалдах — дийлдэхгүй гэж байдгаараа зүтгэх, хамаг хүчээрээ үзэлцэх
алаг үзэх — хүнийг үзэл бодол, байр суурь, гарал үүслээр нь ялгаварлах
юм үзэж нүд тайлах — олон газраар явах; хол ойр явж туршлага суух
үзэхээ байх — тун таашаахгүй болох
Тээр жилийн хэрүүл уруул, шүүх цагдаагийн хэргээс болоод аав тэр малын эмчийг үзэхээ байсан.
Сонсох чих
Үзэх нүд
Үзэх нүдний цөцгий
Үнсэх хамрын заар
Зүйр цэцэн үг
Үзвэл өшөө төрж
Харвал хараал хүрмээр
Үзсэнээс үзээгүй нь их
Дуулснаас дуулаагүй нь их
Хоршоо үг
үзэх харах — а.нүдээр харах; б.шилж. тэтгэх, хайхрах, асрамжлах
Үгийн гарал
From Proto-Mongolic *üǰe-, compare Buryat үзэхэ (üzexe), Kalmyk үзх (üzx), Dongxiang uzhe.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.