унших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ном, бичгийг нүдлэн таньж чанга дуугаар буюу чимээгүй дотроо дуудах
- 2.Цээжилсэн зүйлийг өгүүлэх
- 3.Ном бичиг; унших бичиг (уншихад зориулсан сурах бичиг).
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto read
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | унших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | уншина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | уншлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | уншив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | уншжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | уншсан |
| Хэвшсэн нэр (-даг) | уншдаг |
| Холбох нөхцөл (-ж) | уншиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | уншаад |
| Болзох нөхцөл (-вал) | уншвал |
| Хүсэх (-маар) | уншмаар |
| Захирах (-аарай) | уншаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | уншихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
унших чадвараа алдах — тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай зулай, дагзны орчимд эмгэг голомт үүсч бичих дуудахдаа будилдаг эмгэг
уншдаг автомат — гар бичмэл, дармал үсэг, тоо тэмдгийг автоматаар уншдаг төхөөрөмж
шүлэг унших — тогтоосон шүлгээ цээжээр унших
Хэлц үг
Нар мандсан боловч
Сүмийн хувраг босоогүй
Нэр ашгаа бодовч
Унших жаргал нь ханаагүй
Зүйр цэцэн үг
Уншихаасаа өмнө турхирах нь
Унгахаасаа өмнө дүлэх нь
Уншихийн ихийг шавь нь
Уудлахын ихийг багш нь
Хоршоо үг
унших бичих — а.ном бичгийг дуудах болон тэмдэглэх; б.бичиг үсэг тайлагдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.