унь
Тайлбар
- 1.Толгойг нь тоононы хүрээн дэх нүхэнд хатгаж, бөгсийг нь ханын толгойд сагалдрагаар бэхэлж цаваг, дээвэр тавих зориулалт бүхий монгол гэрийн урт нарийн моднууд
- 2.Байшин саравчны нуруу, хавирга нуруунд ташаалж тавих адрыг тоссон нарийн мод.
- 1.унь туньгүй хорш. (санаагаараа, тунирхалгүй), унь туньтай хорш
Нийлмэл үг
унь даагалах — хоёр унины толгойг оосроор холбож, нэг унин дээр тээлгэн, бөгсийг ханын хоёр толгойд өлгөж торгох
унь өлгөх — унийг тоононы нүхэнд шургуулж, ханын толгойд бэхлэх
унины бөгс — унийг хананд бэхлэх бүдүүн хэсэг
унины сагалдарга — унийг хананд бэхлэх оосор
унины толгой — унины нарийн үзүүр
унины үзүүр — унины нарийн хэсэг
Хэлц үг
Тооно хазайхгүй бол
Унь зөлчийхгүй
Эцэг эх төрлийн хэлхээ
Унь хана гэрийн хэлхээ
Хоршоо үг
унь хана — гэрийн туургаар босгон барих тор мод хийгээд түүнд бэхлэн тоононд шургуулан тогтоох урт мод
унь туньгүй — санаагаараа, тунирхалгүй
унь туньтай — уньтай туньтай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.