үнэлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны үнэ ханшийг тогтоох
- 2.Зорилгоруу чиглэсэн өөрчлөлтийг жишиг хэв шинжтэй харьцуулан тодорхойлох
- 3.шилжсэн утгаҮйл ажиллагаа ба зохиол бүтээлийн амжилт, чанарыг тодорхойлох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | үнэлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | үнэлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | үнэллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | үнэлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | үнэлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | үнэлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | үнэлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | үнэлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | үнэлээд |
| Болзох нөхцөл (-вал) | үнэлбэл |
| Хүсэх (-маар) | үнэлмээр |
| Захирах (-аарай) | үнэлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | үнэлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бараа үнэлэх — бараанд үнэ тогтоох
хөрөнгө үнэлэх — хөрөнгөнд үнэ тогтоох
биеийн хүчин үнэлэх — а.ажил хөдөлмөрийн мөнгөн үнэлгээг тогтоох; б.хөлсний ажил хийх
үнэлж баршгүй — үнэ тогтоож боломгүй
өндрөөр үнэлэх — амжилт, үр дүнг сайшаан тодорхойлох
хүчин зүтгэлийг үнэлэх — тухайн ажил хэрэгт зүтгэсэн гавьяаг нь урамшуулах
Хэлц үг
биеэ үнэлэх — а.биеэ тоох; б.садар самуун явдлаар мөнгө олох
Зүйр цэцэн үг
Үгээр нь үнэлэхээр үйлээр нь үнэл
Хоршоо үг
үнэлэх дүгнэх — үнэлэлт дүгнэлт өгөх
үнэлэх цэгнэх — юмны үнэ цэнийг тодорхойлох
үнэлэх цэнэлэх — а.юмны үнэ өртгийг тогтоох; б.шилж. ховор нандин чухаг хэрэгцээтэй гэж үзэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.