Үндсэн хэсэг рүү шилжих

босго

нэр үгүйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Үүд хаалганы доод хэсгийн хөндлөн мод
IIнэр үг
  1. 1.
    Мөрөн голын ёроолын хонхор гүн нүх;
  2. 2.
    хуучир. Төв суурин газрын шадар залгаа байгаа өртөө

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнбосго
Харьяалахын тийнбосгоны
Заахын тийнбосгог
Өгөх орших тийнбосгоод
Гарахын тийнбосгоноос
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнбосготой
Чиглэхийн тийнбосго руу
Олон тообосгонууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • босго алхах — гэрийн үүд алхан орох

  • босго мод — хөндлөн гишгүүр мод

  • босго оноо — элсэлтийн шалгалтын гол хэмжүүр оноо

  • босго суман — шадар залгаа сум

  • босго өртөө — шадар залгаа өртөө

Хэлц үг

  • босго алхахгүй — дахиж хэзээ ч тэр айлд орохгүй

  • босго өндөртэй — орох, уулзах, давахад хэцүү

  • босго ширүүнтэй айл — хүн тогтоодоггүй айл

  • босго элээх — үргэлж орж гарсаар байгаад залхаах

  • босго алхах — орох, элсэх

    Би эмэг эхийн гар дээр борви тэнийсэн бөгөөд сургуулийн босго алхан алхталаа өврөөс нь гараагүй юм (Д.Цэдэв).

  • босго алхахаа байх — орохгүй болох, орохыг байх

    Сүрэн эмгэн түүнээс хойш Жамбын босго алхахаа байж, Жамба ч өргөмөл хөвгүүнээ үзэхээ байж, аягүйдвэл гар хүрдэг болжээ (Б.Ринчен).

  • босго өндөр/өндөртэй — орох, уулзах, давахад хэцүү, шалгуур, шаардлага ихтэй

    Их яамны босго өндөр, эрхэм ноёны бараа сүрлэг, сүсгээр эрээгүй, санамсаргүй сурагласан Сүхбаатартай шууд холбон тулгасан учир, боол би бачимдан буруу ташаа хэрэг хүлээсэн, энэ үнээн! гэж өчиг гарган байцаагчийн амыг нэг удаа таглажээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • босго ширүүнтэй — айл өрх буюу нэгжийн хатуу бэрхтэй хэцүү сөрөхийг дүрсэлсэн хэллэг, хүн тогтоодоггүй айл:

    Одоогийн сумын төв бол есдэх удаагийн төв. Би арван зургаадах дарга нь. Хорин есөн жилд арван таван дарга сольсон байгаа юм. Ийм босго ширүүнтэй айлд очиж дээ гэдэг ч байлаа (Б.Цэрэндагва, Олонд итгэгдсэн хүн).

  • босгон дээр саатах — зөндөө байх, хялбар олдох

    Би ч чамайг ганцхан харзнаж байгаа юм биш. Босгон дээр саатсан хар мянган залуус байна.

  • босгонд нь сөгдөж боолын царай гаргах — бялдуучлан дагах

    Энэ өргөөнд манж залхай зантай, босгонд нь сөгдөж боолын царай гаргасан этгээдүүд их байна аа.

  • босгыг алхахгүй — огт орохгүй, хэзээ ч шагайхгүй

    Ширчин эх ах хоёрыг ер гар дороо зарах бэлэн хүнтэй болох гэж үзэхээс биш, төрөл төрсөн гэж үзэх шинжгүй байгаад нь гомдож, үүнээс хойш, түүнээс цааш ахын босгыг ч алхахгүй гэж бодоод, салах ёс хийж мордов (Б.Ринчен, Үүрийн туяа).

Хоршоо үг

  • босго гишгүүр — гишгүүр мод

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.