тавцан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Суух, хэвтэхэд зориулсан хөмрөг; өргөн вандан
- 2.Цонхонд хийсэн жижиг тавиур мэт хэсэг
- 3.Жүжиг, концерт тоглоход зориулсан өндөрлөг тайз, индэр
- 4.Зорчигчдын галт тэргэнд суух, буухад зориулсан төмөр замын буудлын өндөрлөг талбай
- 5.шилжсэн утгаТэргүүн зэрэг, өндөр зиндаа
- 6.ширээний дээд хэсэг
- 7.суух зориулалттай алива зүйлийн хавтгай тавцан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тавцан |
|---|---|
| Харьяалахын тийн | тавцангийн |
| Заахын тийн | тавцанг |
| Өгөх орших тийн | тавцанд |
| Гарахын тийн | тавцангаас |
| Үйлдэхийн тийн | тавцангаар |
| Хамтрахын тийн | тавцантай |
| Чиглэхийн тийн | тавцан руу |
| Олон тоо | тавцангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тавцан хийх — унтах хэвтэхэд зориулж өргөн банзан ор хийх
нам тавцан — намхан вандан ор
цонхны тавцан — цонхны дор хийсэн тавиар мэт хэсэг
хүндэтгэлийн тавцан — ямар нэг баяр, ёслолд зориулан зассан индэр
хөлөг онгоцны тавцан — хөлөг онгоцны индэр, зогсох тай
тавцанд ойртох — а.тайзанд ойртох; б.гол, мөрөн, далайн эрэг дээр тусгайлан зассан тайд ойртох
тавцан дээр гарах — а.тайзан дээр гарах; б.гол, мөрөн, далайн эрэг дээр тусгайлан зассан тай дээр гарах
төмөр замын буудлын тавцан — зорчигчид вагонд сууж, буухад зориулан зассан талбай
түүхийн тавцанд гарч ирэх — түүхийн тодорхой үед тэргүүлэх, нэр нь гарах
дэлхийн тавцанд гарах — дэлхийн жишигт хүрэх, дэлхийн хэмжээнд нэр нь дуурсагдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.