шаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нарийн ширхгээр сиймхий торлож нэхсэн бөс бараа, сиймхий торго
- 2.Тор
- 1.Тэмээний хоёр суганы завсар тогтсон эвэр бэрсүү
- 2.мал эмнэлэгМорь малын тавагтаа хүртэл тэгш элэгдсэн туурайн өвчин эмгэг
- 1.Шагай яс
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шаа |
|---|---|
| Харьяалахын тийн | шааны |
| Заахын тийн | шааг |
| Өгөх орших тийн | шаанд |
| Гарахын тийн | шаанаас |
| Үйлдэхийн тийн | шаагаар |
| Хамтрахын тийн | шаатай |
| Чиглэхийн тийн | шаа руу |
| Олон тоо | шаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаа босоо магнаг — ёслолын хувцсанд хэрэглэх нэг зүйл сайн чанарын бөс бараа
шаа бөс — торлож сийрэгхэн нэхсэн бөс бараа
шаа дардан — дардан адил нэхсэн сиймхий торго
шаа магнаг — алт мөнгөн утас оруулж нэхсэн сиймхий торго
шаа малгай — хуучир. - лам нар, бичгийн түшмэдүүдийн өмсдөг байсан сиймгэр хэхээстэй нэг зүйл малгай
шаа торго — мяндсаар нэхсэн сиймхий торго
дурдам шаа — дурдмын адил агаад шаагийн ар болгон нэхсэнийг нь
зотон шаа — өнгө зотон адил, хөнгөн нарийн бөс
маалинган шаа — бүдүүн, сиймхий нэхсэн бөс
мяндсан шаа — мяндас адил нэхсэнийг нь
нягт шаа — дэвсгэр болоод нүд гаргахгүй нэхсэнийг нь
сэмэрхий шаа — дэвсгэрийн ширхэгийг сийрэгхэн нэхсэнийг нь
үсэгт шаа — журам журмаар үсэг бичиж нэхсэн бөс
хатуу шаа — шаагаас сийрэгхэнийг нь
цагаан шаа — цагаан өнгийн сиймхий бөс бараа
шаа унжуулах — тор унжуулах
төмөр шаа — төмрөөр хийсэн тор
шигшүүрийн шаа — шигшүүрийн тор
шаатай тэмээ — сугандаа бэрсүүтэй тэмээ, эдэлгээнд тохирохгүй
морины шаа — морины туурай элэгдэх өвчин
шаа гэмтэх — шагайн яс гэмтэх
Хоршоо үг
борви шаа — шагайт чөмөгний яс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.